Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгын ёслол наймдугаар сарын 7-ны өдөр товлогджээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Говь-Алтай аймгийн албан ёсны цахим хуудсаас авав

Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын нутгийн заагт оршдог мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгын ёслол 2021 оны наймдугаар сарын 7-ны өдөр болохоор товлогджээ.

Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журамд:

  • Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын төрийг төлөөлж оролцох элч төлөөлөгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилох бөгөөд төрийн элч төлөөлөгч нь сайдаас доошгүй албан тушаалтан байх буюу төрийн өндөр албанд ажиллаж байсан зүтгэлтэн байж болно.
  • Ёслолд төрийн элч төлөөлөгчийг тухайн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга болон бусад бараа бологсод дагалдана.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын аль нэг нь өөрийн тааллаар оролцох бол тухайн ёслолд Монгол Улсын төрийг төлөөлнө.
  • Төрийн элч төлөөлөгч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон төрөөс илгээдэг бусад эд зүйлсийг ёслолын ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс өргөн барих үүрэг гүйцэтгэнэ хэмээн заажээ.

Тахилгын ёслолын ажиллагааг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга удирдан явуулдаг журамтай.
Ёслолыг тухайн нутгийн тахилгын овооны тус газарт /эртнээс тахиж ирсэн уламжлалтай тэр газарт/ нь үйлддэг байна.

Сүүтэй уул буюу Сутай хайрхан уулыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны долдугаар сарын 26-ны өдрийн 183 дугаар зарлигаар Төрийн тахилгат уул болгожээ.