Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 537, орон нутагт 905 тохиолдол бүртгэгдэж, зургаан иргэн нас баржээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,442 тохиолдол шинээр батлагдаж, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 155,224 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд  дотоодын халдвар бөгөөд задалж танилцуулбал,

  • 537 нь нийслэл хотод,
  • 905 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Түүнчлэн 2,556 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,137 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 12,231 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 6,232
  • Хүндэвтэр- 2,776
  • Хүнд – 931
  • Маш хүнд - 198 хүн байна.