Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн даргаар Ганболдын Энхбат улиран томилогдлоо
Холбооны Удирдах зөвлөлийн 2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн ээлжит хурлаар Ганболд овогтой Энхбатыг хуралд оролцогчдын 100 хувийн саналаар Удирдах зөвлөлийн даргаар улиран сонголоо. Өмнөх сонгуульт хугацаанд Удирдах зөвлөлийн даргаар ажиллахдаа өөрийн мэдлэг, туршлага, удирдлагын ур чадварын хүрээнд Холбооны үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсныг Удирдах зөвлөлөөс онцоллоо.
Г.Энхбат нь МУИС-н Эдийн Засгийн Их Сургуульд бакалавр, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон Австрали улсын Гриффитын Их сургуулийг санхүүгийн чиглэлээр тус тус мастерын зэрэг хамгаалсан ба өдгөө “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-н Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байна.
Холбооны нийт гишүүдийн өмнөөс Удирдах зөвлөлийн даргаар улиран томилогдсон Г.Энхбатад ажлын өндөр амжилт хүсье.
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) нь биржийн бус зах зээлийн зохицуулагч буюу өрийн хэрэгсэл бүртгэх, Монгол Улсын үнэт цаасны зах зээлийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, зах зээл дээр мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох, үнэт цаасны зах зээлийн бодлогын болон үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн үр нөлөө бүхий зохистой, нягт хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилго дор өдгөө 96 байгууллагын гишүүнчлэлтэй үйл ажиллагааг явуулж байна.
Түүнчлэн (МҮЦАЭХ)-г 1995 оноос хойш амжилттай удирдан байр сууриа бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн Удирдах зөвлөлийн дарга нартаа талархал илэрхийлье.
Цахим хаяг: info@masd.mn
Вэб сайт: www.masd.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
