Инновэйшн Инвестмент ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах зар

СУРТАЛЧИЛГАА
19 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, 81 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.  

Тавигдах шаардлага:

  • Банк, санхүү, эдийн засаг, мэдээллийн технологи, хууль эрх зүй, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
  • ТУЗ-ийн хурал болон шаардлагатай бусад үйл ажиллагаанд биечлэн идэвхтэй оролцох боломжтой байх;
  • Компанитай нэгдмэл сонирхолгүй, компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын (хувьцаа эзэмшигч, хамтран ажиллагч гэх мэт) ашиг сонирхлыг төлөөлдөггүй, бизнесийн аливаа холбоогүй байх;
  • Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээдийн хамт компанийн энгийн хувьцаа эзэмшдэггүй байх;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд “Инновэйшн Инвестмент”ХК болон түүний хамаарал бүхий этгээдэд эрх бүхий албан тушаал хашиж байгаагүй, үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигчидтэй хамтран ажиллаагүй, өрсөлдөгч компанид ажилладаггүй байх;
  • ТУЗ-ийн бусад гишүүд болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолгүй, садан төрлийн холбоогүй байх;
  • Төрийн үйлчилгээний албанаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх (төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй байх);
  • Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх;

Бүрдүүлэх материал:

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  • Анкет (бүрэн бөглөсөн байх); ЭНД ДАРЖ татаж авна уу
  • Цээж зургийг анхан шатанд дижитал хэлбэрээр ирүүлэх боломжтой;
  • Сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд 3×4 хэмжээтэй цээж зургийг 2 хувь эх хувиар нэмж ирүүлнэ;
  • Боловсролын диплом, үнэмлэх, мэргэжлийн болон бусад сургалтын гэрчилгээ, компанийн засаглалын сертификатын хуулбар;
  • Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс авсан үнэт цаас эзэмшлийн тодорхойлолт;

Бүрдүүлэх материалтай холбоотой тайлбар:

  • Доор дурдсан лавлагаа, тодорхойлолтыг сонгон шалгаруулалтын дараагийн шатанд буюу 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус Хувьцаа эзэмшигчдийн хурлын (ХЭХ) шийдвэрээр сонгогдсон гишүүдээс шаардана.
  • Анхан шатанд нэр дэвшигч нь тухайн мэдээллийг анкетад үнэн зөв тусгасан байна.
  • Сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд холбогдох баримт бичгийг E-Mongolia системээс бүрдүүлж ирүүлнэ.

Дараах лавлагааг E-Mongolia системээс авч ирүүлэх. Үүнд:

  • Иргэний үнэмлэхний лавлагаа;
  • Шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөртэй эсэх лавлагаа;
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт;
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт;
  • Нийгмийн даатгалын лавлагаа (ажилласан хугацааны мэдээлэл);
  • Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа;
  • Хуулийн этгээдтэй эсэх лавлагаа;

Анхаарах зүйлс:

  • Ирүүлсэн материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй;

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:

  • Нэр дэвшигчдийн материалыг 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд доорх хаягуудын аль нэгээр хүлээн авна.
    • boardsecretary@qpay.mn  имэйл хаяг;
    • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, НМ төв, 8 давхарт байрлах Инновэйшн Инвестмент ХК-ийн байранд;
  • Нэмэлт мэдээллийг 9990-7664 утсаар авах боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.