Монголын сонгодог хөгжмийн сор бүтээлүүд Улсын Филармонийн тайзнаа эгшиглэнэ
Төрийн шагналт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс бүрдсэн Симфони оркестрын ээлжит концерт тоглогдох гэж байна. Симфони оркестрын энэ удаагийн концерт 2026 оны 04 сарын 19-ний 17 цагт Улсын Филармонийн концертын танхимд зохион байгуулагдах бөгөөд Төрийн шагналт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээр тоглолтын хөтөлбөрөө бүрдүүлжээ.
Тоглолтын хөтөлбөр
- Цогзолын Нацагдорж “Миний монгол” симфони чуулбар
- Халтарын Билэгжаргал “Зүймэл зураглал”, “Бөртэ чоно” балетын чуулбар
- Зундуйн Хангал “Эрдэнэсийн уул” балетын чуулбар
- Бямбасүрэнгийн Шарав 1 дүгээр симфони
- Нацагийн Жанцанноров “Хүслийн төвөргөөн ” удиртгал зэрэг бүтээлүүд эгшиглэх юм.
Симфони оркестр нь 1957 онд Улсын яруу тунгалаг найрал хөгжим нэртэйгээр анх байгуулагдаж өдгөө 69 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж ард түмэндээ сонгодог урлагийг сурталчилж буй Монголын том оркестр билээ.
Эрхэм үзэгч та бүхэн Монголын суут хөгжмийн зохиолчдын бүтээлийг нэгэн тайзнаа сонордох боломжийг бүү алдаарай.
Улсын Филармонийн Симфони оркестр
Удирдаач: Б.Батбаатар
Эхлэх цаг: 17:00
Хаалга нээх цаг: 16:30
Тасалбарыг ticket.mn/event/3015 болон Улсын Филармонийн кассаас.
Холбогдох утас: 7011-8012, 9691-6565
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
