Сөүл-Улаанбаатар чиглэлийн КЕ8867 рейсийн агаарын хөлөг 10:43 цагт Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 246 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Новотел”, “Аврора”, “Ибис”, “Монголика”, “Вэнзоу”, “Мичид-2” зочид буудлуудад тусгаарлажээ.
Түүнчлэн коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 111 иргэн болон хамт ирсэн таван хүүхэд гээд нийт 116 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!