Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Эрдэнэдалай: Мөнгө босгох хэцүү биш, харин мөнгийг өсгөж эргэн төлөх л хамгийн хэцүү шүү, Ө.Ганзориг анд минь

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2021 оны 7 сарын 9
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор банкууд олон нийтэд хувьцаагаа гаргаж, улмаар хувьцаат компани болох шаардлагатай болсон билээ. Үүнтэй зэрэгцэн “Мандал Санхүүгийн Нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг “Та аль банкны эзэн болох вэ” гэх кампанит аяныг эхлүүлж, 35 тэрбум төгрөг босгож эхэлсэн. Тэгвэл “Алтан Бумба Санхүүгийн Нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга, шинжээч Ч.Эрдэнэдалай энэ талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр “Мандал Ассет Менежментын Хөрөнгө оруулалтын сан /ХОС/ хэр вэ гэж олон хөрөнгө оруулагч надаас асууж байна.

Үүнд би аль болох товч бөгөөд тодорхой хариулахыг хичээе.

1. Юуны өмнө хөрөнгө оруулалтын зах зээлд хүчирхэг промоутерээр орж буй Ө.Ганзоригийг тавтай морилно уу гэж найрсгаар угтаж авч байна. Зах зээлд олуулаа байх тусмаа сонирхолтой. Угаас сайн шинжээчийн багтай тэрээр зах зээлд ширүүхэн ч орж ирлээ. Баяр хүргэе, мундаг байна, Ганзо, найз минь.

Гэвч эцсийн дүнг хөрөнгө оруулагчид мөнгөөр тавина гэдгийг санхүүгийн салбарын тогоонд олон жил чанагдсан бид сайн мэднэ.

2. Би Ганзоригийн санаачилсан ХОС-гийн загварыг сайн мэдэхгүй ч зах зээлд оролцогчийн хувьд анхан шатны санал бодлоо эрхэм уншигчдад хандан илэрхийлье.

Банкны IPO дээр мөнгө хийнэ гэвэл би эргэлзэж байна. Undervalued banks Монголд байхгүй байх, харин ч overvalued байх.

Өлзийбаярын Ганзориг бол сайн банкир, сайн бизнесмен. “Мандал даатгал”-ыг ч сайн гэж сонссон. Ямар ч байсан гэсэн Ганзориг банкны 51%-ийг авч байж bank value гаргаж ирэх байх. Гэтэл банкны 51 хувь ч 51 тэрбум төгрөг биш шүү дээ, найзуудаа. “MCS Групп” хүртэл банкны лиценз авах гээд дийлээгүй шүү дээ, бидэнтэй адил ББСБ-тай л явж байна.

Ж.Оджаргал захирлын хийж чадаагүйг Ганзо анд хийж чадна гэж бодохгүй байна. Тэр ч байтугай “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн Ч.Ганхуяг анд маань “Ард банк” босгох гэж хэчнээн ч жил зүтгэв дээ.

Тиймээс “Мандал Санхүүгийн Нэгдэл” нь “Ард Санхүүгийн Нэгдэл” шиг банкуудын хувьцааны ханшийн зөрүүний бизнес л болоод дуусна. Гэхдээ энэ бол зүгээр л цаас, бодит хөрөнгө гэж үзэхэд төвөгтэй.

3. Монголын Хөрөнгийн биржид Нарантуулын ногооны тасгаас бага мөнгө эргэлддэг гэдгийн брокерууд нь хүртэл ярьдаг. Өөрөөр хэлбэл, мөнгө их биш учраас ханш нь тодорхой биш. Хувьцаа ихээр зарагдаад эхэлбэл ханш унана, тэр бол ойлгомжтой. Жишээ нь би Доржоос 5 ширхэг хувьцаа авлаа гэж бодъё, маргааш нь Дулмаад 10 ширхэг хувьцаа зарлаа, энэ бол CASH ханш биш.

Дээрээс нь Монголд цөөнхийн хувьцаа эзэмшигч байх ямар байдгийг “Номин/Улсын их дэлгүүр” компанийн засаглалын завхрал тодорхой харуулсан. Монголд 50%-иас доош хувьцаа эзэмшигч байвал хэн ч биш шүү дээ.

Тиймээс би хувьдаа орсон бүх deal-дээ 50%-иас доош хэзээ ч буудаггүй. Менежментийн эрх мэдэл бол мөнгөний эрх мэдэл шүү дээ, найзууд аа.

4. 35 тэрбум төгрөг босгож байна гэж ярьж байна. Гэвч өөрсдөө хөрөнгө оруулагчдад жилийн 15% буюу сарын 1.25%-ийн хүүг амлажээ. 35 тэрбум төгрөгөөс дараа сард нь 438 сая төгрөгийн цэвэр ашиг орж ирэх ёстой. Гэтэл Мандалд бэлэн мөнгө эргэлдүүлэх ямар бизнес байгаа юм бэ? ББСБ байтугай ломбард ч байхгүй гэдгийг шударга шулуухан хэлье.

5. Урт хугацааны хөрөнгө оруулалт гэж гэнэн монголчууд ойрын нэг жил л харах байх.

Амьдрал баялаг. Монголчууд мөнгөө 5 жилээр түгжээд мартдаг баячууд биш шүү дээ. Жилийн дараа ийм ч зовлон, тийм ч хүндрэл учирлаа гээд хамгийн багадаа 15%-ийн өгөөж эсвэл оруулсан мөнгөө буцааж авъя гээд нэхээд эхэлнэ. Өгөхгүй бол ХОС-гийн нэгжээ зараад ханш нь унана шүү. Уучлаарай найзууд аа, welcome to stock market, dudes!

6. Нөгөөтээгүүр Ө.Ганзоригт ямар нэгэн нууц төлөвлөгөө байхыг үгүйсгэхгүй. ББСБ авах ч юм уу, тэрийг бол үгүйсгэхгүй. Гэхдээ шив шинэ ББСБ, бизнес босгох хэцүү. Тэгээд ББСБ-ууд бид Ө.Ганзоригийг “welcome” гээд “Ганзо, хөгшөөн, май, манай банк бусын бизнест ор” гээд тэврээд угтаад авах юу л бол. Монголд 500 гаруй ББСБ байна, Ганзоригийн “Мандал ББСБ” дутав л гэж дээ.

За магадгүй ганц хоёр трейдинг, хөрөнгө оруулалт, янз бүрийн хөрөнгүүдийг flipping хийж болно, койн ч байж болно. Гэхдээ жил бүр 15%-ийн ашигтай трэйд хийнэ гэвэл хэцүү шүү. Трэйд чинь бас л үндсэн мөнгөө алдах өндөр эрсдэлтэй шүү дээ, найзууд аа.

7. Энэ бүхнээс харахад “Алтан Бумба Санхүүгийн Нэгдэл” нь 9911 дижитал хөрөнгийн зах зээл рүү 4 жилийн өмнө орсон нь “bulls eye” сонголт болж таарлаа. 10 мянгахан л дахин давтагдашгүй, хосгүй дижитал “хувьцааг” 10 мянган “хувьцаа эзэмшигч” л эзэмшиж буй.

9911 барьдаг 10 мянган иргэн бол Хөрөнгийн биржийн жирийн нэг тав арван цаасны хувьцаа эзэмшигчид биш, масс биш, 7 буудлын Дорж, Дулмаа биш. Арав мянгахан чинээлэг иргэд юм, гүйцээ. Үүн дээр нэмэгдэх ямар ч боломжгүй.

Хувьцааг хэд л бол хэдэн саяар гаргаж болно, цаас бол цаас. Харин 9911 бол цаас биш, жирийн нэг дугаар ч биш. 9911-ийг 25 жил барьсан иргэд бол дахин 25 жил барих Монголын тогтвортой чинээлэг иргэд юм.

Намайг 99114321 дугаараа 24 сая төгрөгөөр авсныг өнөөдөр бараг 7 буудлын Дорж Дулмаа хоёр ч мэдэх байх. Одоо 99114321-ийн ханш 120 сая төгрөг рүү дөхөж байгаа ч би зарахгүй байгаа биз дээ. Надад зарах ч санхүүгийн шаардлага байхгүй болсон. Магадгүй “500 сая төгрөгөөр зараач” гэсэн санал ирвэл би прагматик хөрөнгө оруулагч учраас бодож үзнэ. Үүнийг л undervalued asset гээд байгаа юм шүү дээ, найзууд аа.

Эцсийн дүндээ 10 жил зарж гарахгүйгээр мөнгөө түгжиж чадна гэж бодсон хөрөнгөндөө л хөрөнгө оруулалт хий гээд санхүүгийн шинжээч би тоть шиг давтаад байгаа юм шүү дээ. Тэгэхэд монголчууд Мандал ХОС-д хөрөнгө оруулалт хийгээд 10 жил түгжиж чадах уу?

Би хувьдаа шаардлагатай бол дээд тал нь нэг сая төгрөгөөр 10 жилээр хөрөнгө оруулах байсан. Таван сая төгрөгөө 10 жилээр мартаад хаяж би лав чадахгүй. Таван сая төгрөг мөнгө шүү дээ.

Ингэхэд Мандал ХОС гэж яг юу вэ? Энэ бол дугаар биш, бараг цаас ч биш, зүгээр л цахим бүртгэл юм. Товчхондоо бол Ганзоригт итгэсэн хөрөнгө оруулагчдын “итгэлийн цахим бүртгэл”.

Мөнгө босгох тийм ч хэцүү биш, харин мөнгийг өсгөж эргэн төлөх л хамгийн хэцүү ажил гэдгийг дөрвөн жилийн туршлагатай, 800 гаруй хөрөнгө оруулагчтай 45 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн, 30 тэрбум төгрөг эргэн төлсөн, таван тэрбум төгрөгийн өгөөж CASH-ээр хүртээсэн мөнгөний менежерийн хувьд би хөрөнгө оруулагчидтай ингэж л санал бодлоо хуваалцъя даа.

За тэгээд нэг салбарын Ганзо анддаа амжилт хүсье, сайн ажиллаарай. Эцсийн дүндээ хөрөнгө оруулагчид чи бид хоёуланд нь МӨНГӨӨР ДҮН ТАВИНА гэдгийг аль аль нь дээд зэргээр мэдэж буй. Good luck, bro!” гэлээ.