Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Бид хүнс экспортлогч орон болно. Дархан, Сэлэнгийг эрчимжсэн хөдөө аж ахуйн бүс болгон зарлахаар Засгийн газрын шийдвэр гаргасан

ikon.mn
2021 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Монгол Улсын Хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг эхэллээ.

Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд болон холбогдох гадаад, дотоод албаны төлөөлөл оролцож байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.07.08/

2021 оны намар НҮБ-ын Хүнсний тогтолцооны асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалт болно.

Монгол Улс НҮБ-ын гишүүн улсын хувьд тус уулзалтыг угтан үндэсний хүнсний тогтвортой тогтолцоогоо бүрдүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор бүсийн хэлэлцүүлгүүдийг  тавдугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийт таван бүс, нийслэлийн хэмжээнд амжилттай зохион байгуулж, энэ сарын 6-н болон өнөөдөр үндэсний хэлэлцүүлэг болж байна. 

Хүнсний тогтолцоонд хүнсийг ургуулах, хураах, савлах, боловсруулах, түгээх, худалдах, хадгалах, сурталчлах, хэрэглэх, түүний хаягдал зэрэг бүх үе шатны асуудал хамаарах бөгөөд олон талд уялдаатай эргэх холбоо бүхий сүлжээ юм. Уг сүлжээг тогтвортой байлгахын тулд олон салбарын хамтын ажиллагаа, хүчин чармайлт чухал байдаг.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр

"Бид хүнс экспортлогч орон болох зорилт тавьж байгаа.

Дархан, Сэлэнгийн бүс нутгийг эрчимжсэн хөдөө аж ахуйн бүс болгон зарлахаар болж байгаа. Засгийн газрын шийдвэр гарсан. УИХ-д оруулна.

Хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар нийт иргэдийн 60 орчим хувь жингийн илүүдэлтэй гэж гарсан. Энэ нь чихрийн шижин зэрэг суурь өвчлөлтэй холбоотой бөгөөд цар тахлын энэ үед илүү нэрвэгдэж байгаа статистик байна. 

Тиймээс мөсөн уулын орой бол КОВИД. Мөсөн уулын доор бидний эрүүл амьдрах зан үйл, хүнсний тогтолцоогоо зайлшгүй эргэж харах шаардлага байна. 

Бид хүнсний тогтолцоо, үйлдвэр логистик болон бусад хүнсний туслах түүхий эдийн 90%-ийг импортолж байна. Замын -Үүд боомтод асуудал үүсэхэд 90 хувь нөлөөлж байгаа гэсэн үг. Нүүрс нь ч 90 орчим хувь боомтоос хамааралтай байна. Мөн бидний хэрэглэж байгаа хүнсний 90 орчим хувь хамааралтай байна гэсэн үг. Гэтэд бид нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд нэгт жагсдаг. Нэг хүнд ногдох газар нутгаараа ч  нэгт жагсдаг. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл дотоодын хүнсний хэрэгцээгээ хангаж чадаагүй вэ гэдэг нь энэ асуудлыг цогцоор нь хараагүй, энэ салбарт хөрөнгө оруулалтыг хийж чадаагүйнх. Энэ алдааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. 

Тиймээс энэ уулзалт зөвхөн хурал болоод өнгөрөх биш, дараагийн томоохон эхлэлийг тавьсан, асуудлыг шийдээсэй" хэмээн хэллээ.