ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзориг таалал төгсжээ

ikon.mn
2021 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Зургийг википедиагаас

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Майдаржавын Ганзориг 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр таалал төгсжээ. 

Тэрбээр Зөвлөлт-Монголын  сансрын хамтарсан нислэгт бэлтгэж Ю.А.Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийн бэлтгэл сургуулийг дүүргэж, “Союз”” хөлөг тойрог замын Салют станцын сансрын нисгэгч, шинжлэн судлаач болсон билээ.

1981 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар “Сүхбаатарын одон” БНМАУ-ын сансрын нисгэгч цол, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд Монгол Улсын ШУ-ны гавьяат зүтгэлтэн цол, 2011 онд Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнагдаж, Монголын шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.