ITZone компани FIBA 3x3 тэмцээний үеэр Сүхбаатарын талбайд тусгай асар ажиллуулна
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 23-28-ны өдрүүдэд FIBA 3x3 Sukhbaatar Challenger, FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series, FIBA 3x3 Ulaanbaatar World Tour гэсэн олон улсын гурван томоохон тэмцээн зохион байгуулагдах гэж байна.
Тэгвэл энэхүү арга хэмжээний ивээн тэтгэгчээр ажиллаж буй ITZone компани Сүхбаатарын талбайд үзүүлэн, худалдааны талбай ажиллуулж, спорт сонирхогчид болон иргэдэд зориулсан төрөл бүрийн үйл ажиллагаа, урамшууллыг хүргэхээр бэлтгэжээ.
Тэмцээн үргэлжлэх өдрүүдэд ITStore дэлгүүр технологийн бараа бүтээгдэхүүнээ хямдрал, урамшуулалтай үнээр худалдаалах бөгөөд хэрэглэгчид хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж, дагалдах хэрэгслийг тусгай нөхцөлөөр худалдан авах боломжтой юм.
Мөн Canon брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер ITZone компани “Эрүүл Vibe” фото зургийн уралдааныхаа шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг дэлгэхээр бэлтгэжээ. Идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах зорилготой уг үзэсгэлэнгээр оролцогчдын шилдэг бүтээлүүдийг олон нийтэд толилуулах юм.
Ийнхүү иргэд, спорт сонирхогчид FIBA 3x3 тэмцээний ширүүн өрсөлдөөнийг үзэхийн зэрэгцээ ITZone компанийн талбайгаар зочлон, ITStore-ийн онцгой хямдрал, урамшуулал болон “Эрүүл Vibe” фото зургийн үзэсгэлэнг сонирхох боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
