ҮЙЛ ЯВДАЛ: FIBA 3x3 Sukhbaatar Challenger тэмцээн эхэлнэ

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 4 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хамбын эрээнд 

Монгол төрийн тахилгат Бурхан Халдун хайрхныг тахих төрийн ёслол өнөөдөр болж байна. 

Төрийн ордонд

08:30 цагт Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болно. 

09:00 цагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг явуулна. 

Улаанбаатар Галлериа төвийн Скай боллрүүмд

09:30-13:00 цагт "Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль: Боломж, сорилт, хэрэгжилт" сэдэвт олон талт хэлэлцүүлэг болно.  

Гандантэгчилэн хийд

10:00 цагт “Хүрээ цам даншиг наадам 2026”-н хэвлэлийн хурал болно. 

Сүхбаатар-ын талбайд

11:00 цагт  “FIBA 3x3 Sukhbaatar Challenger” тэмцээн  эхэлнэ.