Нийслэл Ж.Хатанбаатараас буцааж авсан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын төвөө ₮3.9 тэрбумаар засварлаж байна
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах олон нийтийн дунд Хатанбаатарын хэмээн нэршсэн эмнэлгийг өнгөрсөн онд нийслэл өмчдөө авч засварлаж, эхлээд буй.
Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас мэдээлснээр Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн(Эмнэлгийн албан ёсны нэр) барилгын их засварын ажлын явц 50 хувьд хүрсэн байна.
Их засварын хүрээнд нийт 4413.6 ам метр талбайд иж бүрэн дотор заслын ажил, дээврийн засвар, гадна фасадыг шинэчлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар барилгын гадна фасадын ажил хийгдэж байгаа бөгөөд дотор цахилгаан хангамжийн угсралт, салхивчийн системийн суурилуулалт, холбоо дохиоллын ажлуудыг гүйцэтгэж байгаа аж.
Эмнэлгийн барилгын засвар шинэчлэлийн ажил бүрэн дууссанаар иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж, тав тухтай, аюулгүй орчин бүрдэхээс гадна Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон бусад эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг бууруулахад хувь нэмэр оруулах ач холбогдолтойг мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
