ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

EduPro: МСҮТ-д суралцах давуу тал, бидэнд олгох боломжууд

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 7 сарын 2
iKon.MN

Хуучнаар "улаан" зураасны доогуур бичигдсэн, сурлага тааруу хүүхдүүд ТМС буюу одоогийнхоор мэргэжлийн боловсрол, сургалтын төвд сурдаг гэсэн уламжлалт ойлголт хүүхдүүдээ дипломтой ажилгүйчүүдийн нэг болгох замд хөтлөхөд эцэг, эхчүүдэд нөлөөлдөг нэг гол хүчин зүйл аж.

 

Гэтэл бодит байдал дээр МСҮТ, политехникийн коллеж төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ байнгын ажилтай, өндөр цалин орлоготой амьдрах боломж их байгааг "Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дата сэтгүүл зүйн цахим хакатон"-д тэргүүлсэн EduPro баг хоёр дүрээр харьцуулан гаргажээ.

 

Тиймээс хуучны үеийн "улаан" зураасыг карьераа өсгөх босоо зураас гэсэн ойлголтоор халах цаг болсон гэж тус баг үзэж, "Хөндлөн биш босоо зураас" чэлленжийг эхлүүлэн, мэргэжлийн боловсрол эзэмшээд сайхан амьдарч байгаа хүмүүсийг олон нийтэд сурталчлах ажлыг цахим орчинд эхлүүлэх санаачилга гаргасан юм. 

 

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн санаачилгаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ХНХЯ-тай хамтран зохион байгуулсан энэхүү цахим хакатонд тэргүүлсэн EduPro багийн бүтээлтэй танилцана уу.

ВИДЕО: