Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дата сэтгүүл зүйн цахим хакатон болно

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дата сэтгүүл зүйн цахим хакатоныг зургаадугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Хакатон нь мэргэжлийн боловсрол, сургалтын тухай олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй техникийн мэргэжлийг мэргэжлийн боловсрол, сургалтаар дамжуулан эзэмших боломжийг эцэг эх, залуус, олон нийтэд таниулахад чиглэх юм.

Энэхүү цахим хакатонд мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлыг тодорхойлох, өгөгдлийн шинжилгээ хийх, дата сэтгүүл зүйн бүтээл, контент боловсруулах ур чадвартай хүн бүр баг бүрдүүлэн оролцох боломжтой.

 

Баг тус бүр 3-5 хүртэлх хүнтэй байж болох юм байна. Багийн гишүүдийн тухайд сэтгүүлч-нийтлэлч, контент бүтээгч, дизайнер, дата аналист, тухайн салбарыг сонирхон судлагч, боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн байх ба заавал нэг багт нэг сэтгүүлч байх шаардлага тавьж байгаа аж. 

Хакатон нь 72 цагийн хугацаатай үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд салбарын мэргэжилтнүүд цахимаар холбогдож мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллах бол оролцогчид газар зүйн байршил үл харгалзан хаанаас ч оролцох боломжтой юм. Шагналын сан зургаан сая төгрөг буюу 

  • 1 дүгээр байр ~ 3 сая төгрөг
  • 2 дугаар байр ~ 2 сая төгрөг
  • 3 дугаар байр ~ 1 сая төгрөг юм байна.

Бүртгэл зургадугаар сарын 22-ны 23:59 цаг хүртэл үргэлжлэх ба ЭНД дарж бүртгүүлэх боломжтой.