Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

И-спортын Positive Gaming баг Истанбул хотыг зорилоо

ikon.mn
2021 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн жилүүдэд Монголд и-спорт ихээр хөгжиж, Дэлхийд данстай томоохон багууд төрөн гарч байна. Тэгвэл мобайл и-спортын төрлүүдээс хамгийн анх удаа Монгол баг гадаад улсад бэлтгэлийн байртай боллоо. Тэрхүү баг нь Mobile Legends тоглоомын Монголын шилдэг Positive Gaming баг юм.

Тус баг нь үүсгэн байгуулагдаад хоёр жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хагас жилийн хугацаан дотоодын долоон тэмцээнд оролцож бүгдэд нь тэргүүн байр эзэлсэн амжилттай. Тэд Турк улсад очин гурван сарын хугацаанд бэлтгэлийн байранд байрлаж, цагийн хуваарийн дагуу мэргэжлийн бэлтгэл сургуулилт хийх бөгөөд Европын тэмцээнүүд цаашлаад Ази, Дэлхийн аваргад оролцох зорилт тавин ажиллаж байна.

Mobile Legends нь Дэлхий дахинаа 100 сая гаруй бүртгэлтэй тоглогчтой гар утасны тоглоом бөгөөд өнгөрсөн жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын сан нь 1 тэрбум төгрөг байжээ.

 

Багийн тоглогчид: 

  • Б. Бат: HORDE V3 (Marksman)
  • Ч. Эрдэнэмөнх: BEBEX (Support)
  • Б. Батболд: ETHANQQ (Tank)
  • Б. Мөнх-Эрдэнэ: EMPY (Offlane)
  • М. Энхбат: AIZN (Offlane)
  • М. Амармөрөн: FORBID (Mage)

Та бүхэн Монгол залуусаа дэмжиж тэдний Фэйсбүүк хуудсыг дагаарай.

ВИДЕО: 

https://www.facebook.com/positive.gaming/videos/1300479923680307