Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

2020 онд Япон улсын хүн амын тоо буурч, дэлхийн топ 10-ын жагсаалтаас хасагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Япон улс таван жил тутамд хүн амаа тоолдог. 2020 оны аравдугаар сарын 1-ний байдлаар тус улсын хүн ам 126,226,568 хүрснийг Баасан гарагт танилцуулжээ.

Энэ нь гэхдээ тус улсад оршин суудаг гадаадын иргэдийг оруулсан тоо юм.

Япон улсын хүн ам 2015 оны тооллогоос хойш 0.7 хувиар буурч, 1950 оноос хойш анх удаа дэлхийн хамгийн олон хүн амтай 10 улсын жагсаалтаас хасагджээ.

Одоо тус улс хүн ам дэлхийн хүн амын 1.6 хувийг бүрдүүлж, тоогоороо дэлхийд 11 дүгээрт жагсаж байна.

Дэлхийн хамгийн олон хүн амтай 20 улсын дотроос 2015-аас 2020 оны хооронд хүн амын тоо нь буурсан ганцхан улс Япон болсныг НҮБ-ын тоо баримт харуулжээ.

2015 оны тооллогоор тус улсын хүн ам түүхэндээ анх удаа буурсан юм. Гэхдээ 0.8 хувиар буурч байжээ. Сүүлийн тооллогоор бууралт 0.8 хувиас 0.7 хувь болж бага зэрэг удааширсан нь гадаадын иргэдийн тоо өссөнтэй холбоотой гэнэ.

Тодруулбал Япон улсад сүүлийн байдлаар 2,556,183 гадаадын иргэн оршин сууж байна.

2020 онд шинээр төрсөн хүүхдийн тоо 840,832 болсон нь түүхэн доод өсөлт болжээ. Үүнд коронавирусийн цар тахал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж судлаачид дүгнэж байна.

 

Эх сурвалж: Kyodo News

 

Зураг
13 | 16 | 17 цаг