Улсын Онцгой комиссын цахим хуралдааныг 20:00 цагт товложээ.
Уг хуралдаанаар тодорхой чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагаанд тогтоосон хязгаарлалтын хугацааг сунгах эсэхийг хэлэлцэх бололтой.
Нийслэл хотод коронавирусийн халдвар нэмэгдэж эхэлсэн тул 2021 оны зургаадугаар сарын 17-ноос Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар, буфетийг заалаар үйлчлэхийг болон амралт жуулчны баазуудын үйл ажиллагааг долоо хоногоор хязгаарласан. Энэ хугацаа маргааш дуусгах тул хязгаарлалтыг үргэлжлүүлэн сунгах эсэхийг Улсын Онцгой комисс шийдэх учиртай.
Түүнчлэн энэ удаагийн хурлаар Эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан хөл хорио тогтоох тухай саналыг ч хэлэлцэх магадлалтай байна.
Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хүргэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!