Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Та аль банкны хувьцаа авах вэ?

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Банкны тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотой банк нь олон нийтэд хувьцаагаа гаргаж, улмаар хувьцаат компани болох шаардлагатай болсон билээ.

Чухам яагаад ийм шийдвэр гарав. Асуудлын уг нь бол өнөөх л зээлийн хүү гэх асуудалтай холбоотой. Зээлийн хүү өндөр байгаагийн нэг шалтгаан нь банкны хувь эзэмшигчийн төвлөрөл юм. Манай санхүүгийн системд 12 банк үйл ажиллагаа явуулдаг дийлэнх нь хувьцаа эзэмшигчийн төвлөрөл өндөртэй.

Банк олон нийтийнх болох процесс хугацааны хувьд ч нэлээд давчуу хэрэгжинэ. Энэ оны долдугаар сард системийн нөлөө бүхий таван банк хөрөнгийн захад гарах бэлтгэл, төлөвлөгөөгөө гаргана. 

Бэлтгэл ажлаа хангасны дараа жил орчим хугацаанд системийн нөлөө бүхий банкууд хувьцааныхаа дор хаяж 25 хувийг олон нийтэд санал болгосон байх ёстой. Улмаар 2023 оны эцэс гэхэд нэг хувь эзэмшигч дор хаяж банкны хувьцааны 20 хувийг л эзэмших юм.

Харин иргэд, олон нийтийн дунд ямар банканд хөрөнгө оруулах талаар бүрэн мэдээлэлгүй, таавар хэвээр байгаа. 

Тиймээс энэ талаар мэдээлэл өгөх зорилготой тал талын төлөөллүүдийн оролцоог хангасан нээлттэй вебинарыг зургадугаар сарын 24-нд Монголын Хөрөнгийн Биржээс санаачлан зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Уг нээлттэй хэлэлцүүлгийг Zoom Meeting ашиглан хийх бөгөөд ЭНЭ линкээр урьдчилан бүртгүүлэх юм байна.