Өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Гандангийн дэнжийн айлуудын нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл, ашигтай бактери хийх ажлыг Хотын дарга эхлүүлсэн.
Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр нүхэн жорлонгуудад найман омгийн 40 гаруй ашигтай бактери хийснээс хойш 17 хоногийн дараа бодит байдалтай танилцан, газар дээр нь ажиллалаа.
Нүхэн жорлондоо ашигтай бактери хийлгэсэн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэд “Үнэр мэдэгдэхүйц арилсан. Ялаа батгана шавахаа больсноос гадна бохир соруулах хугацаа ч уртсаж байгаа. Хотын дарга хамгийн чухал асуудлыг шийдэж өглөө” хэмээн ярилаа.
Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр "Ашигтай бактери хийснээс хоёр сарын дараа нүхэн жорлон дахь бохирыг шингээж, хөрсөнд ашигтай бордоо болно" гэв.
Гэр хорооллын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой. Ялангуяа нүхэн жорлон орчмын тав хүртэлх метрийн радиуст хөрсний нийлмэл бохирдлын индекс өндөр гарчээ. Иймд Улаанбаатар хотын гэр хороолол дахь 196 мянган нүхэн жорлонд ашигтай бактери хийж, үе шаттайгаар стандартын шаардлага хангасан нүхэн жорлонгоор солих, хуучин нүхийг ариутгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, хэрэгжүүлэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
45 СЭТГЭГДЭЛТЭЙ
|