2021/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.22₮
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
10:00
S30
11:00
S30
11°
12:00
S30
13°
13:00
S30
15°
14:00
S30
17°
15:00
S30
17°
16:00
S30
17°
17:00
S30
15°
18:00
S30
13°
19:00
S29
11°
20:00
S29
21:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Байгалийн нөөц ашигласны орлого давж биелдэг боловч байгаль хамгаалахад зарцуулдаггүй байдал орон нутагт нийтлэг байна"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд 39.2 хувийн биелэлттэй байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан уг асуудлыг Байгаль орчны салбарын нэн тулгамдсан асуудал гэж авч үзэн хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 43 дугаар тогтоолоор баталсан журмыг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлэв.

Журмыг шинэчлэн баталснаар хуульд заасан хувь хэмжээний дагуу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлэх зардлыг оновчтой төлөвлөх, орлогын зарцуулалтыг ил тод болгох, түүнд хяналт тавих боломж бүрдэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэхэд санхүүгийн бодит дэмжлэг болох юм.

Уг асуудлын хүрээнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний төв, 21 усны сав газрын захиргаад, 34 тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл гэх мэт 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа.

Хурлын чиглүүлэгчээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Эрдэнэбулган ажиллаж Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулсан юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам  хариуцан хэрэгжүүлэх 49 арга хэмжээнд 2021-2024 оны хугацаанд нийт 1.8 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдахаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан.

Улс орны төсөв хүндрэлтэй байгаа энэ үед тодорхой төслүүдийн бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого баримталж байгааг Л.Эрдэнэбулган хэлэлцүүлгийн эхэнд онцлоод төслийн танилцуулгыг хийж нийт оролцогчидтой санал солилцов.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус, амьтан, байгалийн ургамал, ойн нөөц ашигласны болон газрын төлбөрийн орлогыг Төсвийн тухай, Татварын ерөнхий хуулийн дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Эдгээр төлбөрийн орлогын 15-85 хувиас доошгүй хэсгийг байгалийн орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалд хуваарилан зарцуулах харилцааг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийн бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-аар зохицуулдаг.

Байгаль нөөц ашигласны төлбөрийн орлогыг зориулалтын бусаар зарцуулагдсан байдаг

Төсвийн жилд орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого нь нэгдсэн дүнгээр 2012 онд 40 тэрбум байсан бол 2019 онд 94 тэрбум, 2020 онд 112 тэрбум төгрөгт хүрч жилээс жилд өссөн байна. Гэвч үүнээс 40 хүрэхгүй хувийг нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардалд зарцуулжээ.

Түүнчлэн зарим тохиолдолд төсвийн жилд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төлөвлөгөөнөөс давж биелдэг боловч эдгээр орлогыг байгаль хамгаалахад зарцуулдаггүй байдал орон нутагт нийтлэг байна.

Тухайлбал 2019 онд орон нутгийн төсөвт орох байгаль нөөц ашигласны төлбөрийн орлогыг 76 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн боловч төсвийн гүйцэтгэлээр 26.5 тэрбум төгрөгийн орлого давж биелсэн ч энэ хөрөнгө мөн зориулалт бусаар зарцуулагдсан байдаг.

Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас  тус хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор хүчин төгөлдөр үйлчилж буй “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийн бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын шинэчлэн боловсруулсныг хуралд оролцогчид дэмжлээ.

 

Эх сурвалж: БОАЖЯ

 

 

x