Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Агула даатгал” салбартаа салхи оруулах нь

ikon.mn
2021 оны 6 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн долоо хоногийн Баасан гараг (2021-06-11)-т “Алфа Агула” компанид даатгалын салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэснээр 2012 оноос хойш энэ төрлийн тусгай зөвшөөрөл олгогдож байгаа анхны компани болж байна.

Ингэснээр Монгол улсад Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 15, Урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 1, Давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 1 компани тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Алфа Агула Даатгал ХХК нь Монгол улсын даатгалын салбарын хөгжлийг жишгийг шинэчлэн тогтоох алсын хараатайгаар, тус салбарт багагүй хугацаанд ажилласан, туршлага бүхий боловсон хүчний санаачилгаар, үнэт зүйлсээрээ санаа нэгдсэн хөрөнгө оруулагчидтай хамтран үүсгэн байгуулагдсан бөгөөд зах зээлд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ 1. Технологид суурилсан шийдлүүдээр ялгарах, 2. Хүний нөөцийн бодлого, боловсролын хөтөлбөрөөр ялгарах, 3. Олон хувьцаа эзэмшигчид бүхий бүтэц, эрүүл засаглалаар ялгарах гэсэн үндсэн 3 стратегийг баримтлахаар зарлаж байгаа юм бaайна.

Эрхэм зорилгоо “Өгөхийн тулд оршихуй” хэмээн онцолжээ. Ногоон хөгжилд анхаарч эхэлсэн дэлхийн хандлагыг ч “Агула даатгал”-ынхан Монголын даатгалын салбарт нэвтрүүлэхээр  санаа нэгдсэн байна. Тэд цаас хэрэглэхгүй, цахимаар бүгдийг шийднэ гэсэн шинэлэг арга барилаар ажиллах нь.

Цаашид Монгол улсад даатгалын салбарын талаарх хэвшмэл ойлголтыг эвдэж хиймэл оюунд суурилсан бүрэн автомат системийг дотоодын болон гадны инженерүүд, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр туршилтын шатандаа явж байна. Тун удахгүй Монгол Улсын даатгалын салбарт хөгжлийн жишгийг шинэчлэн тогтоох технологи суурьтай үйлчилгээний шийдлүүдийг нэвтрүүлнэ.

Жишээлбэл, нөхөн төлбөр олгох явц урт хугацаа шаарддаг, бага хэмжээний нөхөн төлбөр авах даатгуулагчид залхаад орхихоос өөр аргагүйд хүрдэг гэх мэт гомдлыг иргэдийн зүгээс тавьсаар өнөөг хүрсэн. “Агула даатгал”-ынхан нөхөн төлбөрийг газар дээр нь олгох, хохирлын үнэлгээ шаардалгүйгээр шууд хохирол арилгах үйлчилгээ үзүүлэх гэх мэт олон шийдлийг зах зээлд санал болгох гэнэ.

Ойрын арваад жилийн хугацаанд даатгалын салбарт шийдэгдэлгүй өнөөг хүрсэн асуудлуудыг энэхүү шинэ даатгалын компани сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан хэрхэн шийдэхийг хүлээх л үлдлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.