Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

“HealthTech Hackathon: Анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь” цахим хакатоны бүртгэл эхэллээ

ikon.mn
2021 оны 6 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилго дор иргэний нийгмийн байгууллагууд болон "Стартап Монгол", "Анрид"-ийн баг Дэлхийн Банктай хамтран, “HealthTech Hackathon - Анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь” цахим хакатоныг энэ сарын 18-20-нд зохион байгуулахаар боллоо.

Тус хакатоныг Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банк хэрэгжүүлж буй "Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх төсөл"-ийн хоёрдугаар шатны хүрээнд хэрэгжүүлж байна. Төслийн үйл ажиллагааны нэг чиглэл нь анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавих, уг төрийн үйлчилгээтэй холбоотой төрийн байгууллагын шийдвэр гаргалт, гүйцэтгэлийг үнэлэхэд нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслүүдийг ашиглах чадавхыг бүрдүүлэх, иргэдийн оролцоог хангах явдал юм.

Хакатон нь эрүүл мэндийн салбарын болон технологийн мэргэжилтнүүдийг нэгтгэж, мэдлэг туршлагаа солилцох, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, улмаар салбарын хөгжилд ахиц гаргах боломж, орон зайг бүрдүүлэх бөгөөд 54 цагийн турш үргэлжилнэ.

Ингэснээр Монгол Улсын өнцөг булан бүрд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын мэдээллийг ил тод, иргэдэд ээлтэй хэлбэрээр хүргэх, иргэдээс санал хүсэлт, үнэлгээ хүлээн авах боломжийг нээх платформын загварыг гаргахаар зорьж байна. Ил тод байдал гэдэг нь нийтэд зориулагдсан мэдээлэл хүртээмжтэй, өөрөөр хэлбэл, иргэд мэдээлэл олж авах боломжоор хангагдсан, нийтийн хүртээл болсон мэдээлэл нь үнэн зөв, алдаагүй, энгийн иргэнд олгогдохуйц, нэмэлт боловсруулалтад ашиглагдахуйц, цаг үеэсээ хоцроогүй байхыг хэлнэ.

 

Хакатонд оролцогч баг бүр 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх шаардлагатай ба хөгжүүлэгч, дизайнер, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, судлаач, дата аналист, сонирхогчид гэх мэт төрөл бүрийн ажил мэргэжлийн залуусаас бүрдэж болно. Бүртгүүлсэн багуудын мэдээллийн тэгш байдлыг хангах зорилгоор сэдвийн хүрээнд хийгдсэн судалгаа, гол асуудлуудыг зохион байгуулагчдын зүгээс урьдчилан танилцуулах болно.

Түүнчлэн хакатоны эхний өдөр тус арга хэмжээнд амжилттай оролцоход нэн шаардлагатай сургалтыг зохион байгуулна. Оролцогчдыг хакатонд оролцох хугацаанд нь сэдвийн хүрээнд салбартаа мэдлэг туршлагатай мэргэжилтнүүд зөвлөн дэмжиж ажиллах болно. Өрсөлдөгч багуудаас 3 багийг шилдгээр шалгаруулан, мөнгөн шагнал гардуулах бөгөөд шалгарсан шийдлийг бодитоор хөгжүүлж, хэрэгжүүлэхэд төслийн зүгээс дэмжлэг үзүүлэх болно.

Тус хакатонд "Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх төсөл"-ийн хоёрдугаар шатыг хамтран хэрэгжүүлэгч иргэний нийгмийн байгууллагууд болох “Дэлхийн Зөн Монгол”, “Хүүхдийг ивээх сан” болон “Globe International” нар хамтаран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/

Холбогдох утас: 86778607, 95327212

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.