ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Ганболд: Ерөнхий боловсролын хувийн сургуулиудыг биеийн тамирын талбайтай байх шаардлага тавьж байгаа

А.Намуун, iKon.mn
2021 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамир, спортын талбайг стандартын дагуу тохижуулах, аж ахуйн нэгжид олгосон газруудыг судалж, сургуулийн эзэмшил газарт нь буцаах, дүгнэлт гаргаж, танилцуулах ажлын талаар НЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү мэдээдлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлд 275 сургууль байгаагаас төрийн өмчийн 148, төрийн бус өмчийн 127 сургууль байна. Гаднаа спорт талбайгүй 161 сургууль байгаагийн 52 нь төрийнх, 109 нь хувийнх” хэмээн танилцуулсан бол Нийслэлийн Спорт хорооны дарга Ж.Ганболд “Сургуулиудын биеийн тамирын талбайг газар дээр нь шалгаж байна.

Өнөөдрийн байдлаар 11 сургуулийн биеийн тамирын  талбайн газар маргаантай байгаагаас хоёр нь шүүхийн шатанд яваа. Үлдсэн есөн сургууль аж ахуйн нэгж хоорондын маргаантай байна. Тухайлбал, хөлбөмбөгийн талбайд дулааны шугам татчихаад эргэж засаагүй асуудал байгаа” хэмээн ярилаа. Хувийн сургуулиуд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг учраас олонх нь биеийн тамирын талбайгүй байдаг. Иймд биеийн тамирын талбайтай байх шаардлага тавьж байгааг танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийтийн эзэмшлийн талбай, газар, ногоон байгууламжийг зориулалтын бусаар ашиглахыг хориглож, нүдний цөцгий мэт хайрлаж, зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.94] 2021/6/2
Turnik tsogtsolbor geh met biy byldarjuulh zuilsiig horoo bolgnd c ymu hiigd ogwl ug ni nemerte bh ene owcnii uyd ydj hun baga bh tsag uyeer zaluus dasgal hdulguun hiij bh ni zuite shd
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.21] 2021/6/2
Угаасаа талбайтай байх ёстой биздээ.
1 | 0 Хариулах
Zochin [42.125.240.252] 2021/6/2
Маш зөв стандартын шаардлага байна. Хүүхдүүдэд хөдөлгөөн маш чухал.
1 | 0 Хариулах
ok [103.212.118.62] 2021/6/2
биднийг бага байхад, бүх сургуулиуд маш том биеийн тамирийн талбайтай байсан, гэтэл тухайн үеийн сургуулийн захирлууд л эргэн тойрны бүх газруудыг зарсан бсан, ямар ч бсан 84р сургууль бол 4,5,6 байрнаас 84р орох бүр газар хоосон бсан, бүүр голд нь мангар том гүйдэг талбай бсан, гэтэл одоо бүүр завсар байхгйү орон сууц болцон байгаа юм чинь, тгэснээ ичихгүй мнай багш нар хавь ойрын бүх газрын зарж хаячихаад, үе үеийн төгсөлтийнхнөөс сургууль тохижуулах мөнгө гуйхаас ичдэггүй байхдаа л гэж боддог шдээ, ер нь манай сэхээтн гэдэг давхарга ёстой муухай хулгайчид болчихож, ингээд ирэхээрээ л улс орон сүйрэхийн цондон доо
0 | 0 Хариулах
Зочин [202.179.24.165] 2021/6/2
Барилгын нэг хоёр давхраар нь түрээсэлж байгаа тэд машины зогсоолоо яая гэж байхад балтуушаараа биеийн тамирын талбай байгуулах вэ дээ. Дарга маань шантааж хийж хэдэн юм олох гэсэн байх
0 | 2 Хариулах
Bold [124.158.120.114] 2021/6/2
Төрийн харьяа сургуулиудын тамирын талбайд хулгайчууд дээрэмдээд дууссан биз дэ,
0 | 0 Хариулах
Атаархал [103.26.193.121] 2021/6/2
Хувийн сургуулиудад арай улсын төсвөөр байшин барьж өгөх юм биш биз дээ. Завхаралыг зогсоо. Зах зээлийн зарчмаар хөл дээрээ босоод сургуульд байх ёстой бүх юмтай сургууль болж чадахгүй бол хувийн сургуулийг хааж бай.Хувийн сургуульд өгдөг хувьсах зарлалыг бүрмэсэн зогсоо.
1 | 1 Хариулах