Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Тамхи татдаг хүн COVID-19-ийн улмаас нас барах эрсдэл огт татдаггүй хүнээс 2.4 дахин өндөр байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр тохиож байна. Тус өдрийг энэ жил  “Та тамхинаас гарахаар шийд” гэсэн уриан дор тэмдэглэж буй.

Үүнтэй холбоотойгоор НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тамхины хэрэглээ өнөөдөр дэлхий дахинд тахлын хэмжээнд хүрчээ. Учир нь жил бүр 8 сая хүн тамхидалтаас шалтгаалсан өвчний улмаас амиа алдаж байна.

Дээрх хүмүүсийн 7 сая нь өөрөө тамхи татдаг бол 1 сая орчим нь дам тамхидалтад өртөгч буюу тамхи татдаггүй хүмүүс байгаа юм.

Мөн дээрх тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орнуудын хөдөлмөрийн насны буюу 30-69 насны хүн ам эзэлж байгаа юм.

Харин Монгол Улсын хувьд,

  • 15-64 насны хүн амын 24.2 хувь
  • Өсвөр үеийнхний 14 хувь
  • Оюутан залуусын 22 хувь нь тамхи татаж байна.

Өөрөөр хэлбэл, манай улсын 15-64 насны хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь, мөн хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж байна гэсэн үг юм.

Тамхи татаж эхэлсэн дундаж насыг нь 2005 онд тооцож үзэхэд 20.1 байсан бол сүүлд 2019 онд 18.9 болж залжуужсан байгаа юм.

Дам тамхидалтад насанд хүрэгчдийн

  • 22.6 хувь нь ажлын байранд
  • 32.8 хувь нь гэртээ өртдөг гэсэн судалгаа бий.

Харин өсвөр үеийнхний

  • 32.8 хувь нь гэртээ,
  • 52.3 хувь нь олон нийтийн газар дам тамхидалтад өртөж байна.

Мөн тамхи татдаг хүн амын тархалтыг хэмжихэд 2013-2019 онд 2.9 хувиар буурчээ.

 

Өдөр бүр тамхи татдаг хүн ам:

 

Тамхи татдаг хүмүүсийг коронавируст халдварын үед өндөр эрсдэлтэй гэж үзэж буй. Учир нь тамхи нь хавдар, амьсгалын замын архаг бөглөрөлт өвчин, зүрх судасны өвчин, дархлаа дарангуйлагдсан тохиолдлууд, таргалалт, тамхины хэрэглээ, жирэмслэлт, чихрийн шижин үүсгэх аюултай.

Тамхи татдаг хүмүүсийн коронавирусийн халдвараар хүндрэх эрсдэл огт татдаггүй хүнтэй харьцуулахад 1.4 дахин өндөр байна. Мөн халдвар авсан тохиолдолд хиймэл амьсгалын аппаратад орох, нас барах эрсдэл тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад 2.4 дахин их байна3 гэв.

Коронавирусийн тархалттай холбоотойгоор дэлхий нийтэд тамхины хэрэглээ буурч байгаа. Манай иргэд ч энэ цаг үед тамхинаас татгалзахыг уриалж байна.

Зөвлөгөө

 
 

ВИДЕО:

https://www.facebook.com/121087564973301/videos/2863478637259187