Өнгөрсөн хоногт 52,148 хүн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагджээ.
Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тун хийлгэсэн хүний тоо 1,854,643 болоод байна. Энэ нь нийт вакцинд хамрагдах ёстой иргэдийн 89.9 хувийг эзэлж байна. Үүнээс 1,229,228 хүн буюу 59.5 хувь нь бүрэн тунг хийлгэжээ.
Монгол Улс долдугаар сарын 1-н гэхэд 18-аас дээш насны 2,067,292 хүн дархаажуулахаар төлөвлөсөн. Тэгвэл өнөөдрийн байдлаар 200,000 орчим иргэн коронавирусийн эсрэг вакцинд огт хамрагдаагүй байна гэсэн үг хэмээн ЭМЯ-ны өнөөдрийн хурлаар онцлов.
Улаанбаатар хотын хувьд 948,808 хүн вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн бол 723,582 хүн хоёрдугаар тунг аваад байгаа юм.
Харин хөдөө орон нутагт 905,835 хүн нэгдүгээр тундаа хамрагдсан бол хоёрдугаар тунг хийлгэсэн хүний тоо 505,646 болжээ.
Вакцин хийлгэсэн иргэдийг насны бүлгээр нь ангилж үзвэл:
Улаанбаатар хотын дархлаажуулалтын явц /дүүрэг тус бүрээр/
Орон нутгийн дархлаажуулалтын явц /аймаг тус бүрээр/
ВИДЕО: