Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон нутагт Pfizer вакцины дархлаажуулалт энэ долоо хоногт эхэлнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Pfizer вакцины дархлаажуулалт орон нутагт энэ долоо хоногоос эхэлнэ гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр "Энэ долоо хоногоос Pfizer вакцины дархлаажуулалт хөдөө, орон нутагт эхлэх боломжтой болсон. Зарим аймгийн хувьд өнөөдрөөс Pfizer вакцины дархлаажуулалт эхэлж байна.

Бусад аймгийн тухайд энэ долоо хоногтоо багтаж Pfizer вакцины дархлаажуулалтыг эхлүүлэх юм.

Улаанбаатар хотын хувьд дүүрэг бүрд 1-2 цэгээр тус вакциныг тарьж буй.

Тиймээс Pfizer вакцинд хамрагдах заалттай хүмүүс тухайy цэгүүдэд очиж, эмчийн зааврын дагуу хамрагдахыг хүсье.

Уг вакциныг зөвхөн эмчийн заалтаар л хийнэ гэдгийг сануулъя" хэмээн хэллээ.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэгдсэн коронавирусийн эсрэг Pfizer вакциныг зөвхөн архаг хууч өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хийх юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/480315513207536