Увсад COVID-19-ийн таван шинэ тохиолдол батлагдсан тул аймаг, сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлав
Увс аймагт коронавируст халдварын таван шинэ тохиолдол бүртгэгджээ.
Уг тохиолдлуудын тандалт, судалгааны ажлыг зохион байгуулахтай холбогдуулан 2021 оны тавдугаар сарын 28-ны өглөө 08:00 цагаас эхлэн 72 цагийн хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо сайхан, автомашин угаалга болон засварын төв, түүхий эдийн цэг, банкны үйл ажиллагааг мөн хориглов.
Эх сурвалж: Увс аймгийн Онцгой комисс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
