Улаанбаатарт 656,704, орон нутагт 251,084 хүн коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгэжээ
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 55,474 хүн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагджээ.
Тодруулбал,
- Улаанбаатар хотод 19,552
- Орон нутагт 35,905 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгэсэн байна.
Монгол Улс 2021 оны долдугаар сарын 1-н гэхэд хүн амынхаа 60 хувь буюу насанд хүрсэн нийт 2,067,292 иргэдээ вакцинжуулсан байхаар зорилт тавьсан.
Улаанбаатар хотын хувьд 944,531 хүн вакцинд хамрагдсанаас 656,704 хүн хоёрдугаар тунг хийлгэсэн байгаа юм.
Хөдөө, орон нутагт 899,104 хүн вакцинд хамрагдсан. Үүнээс 251,084 хүн вакцины бүрэн тунг аваад байна.
Вакцинд хамрагдсан иргэдийг насны бүлгээр нь ангилж үзвэл:
Улаанбаатар хотын дархлаажуулалтын явц /дүүрэг тус бүрээр/
Орон нутгийн дархлаажуулалтын явц /аймаг тус бүрээр/
Видео:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
