Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Бусдад туслах болон өмнөөс нь шийдвэр гаргахын ЯЛГАА

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Photo credit: Bighatnocattle

Сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд энэ удаад бусдын өмнөөс шийдвэр гаргах болон бусдад туслахын ялгааг тайлбарлалаа.

Сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд "Бусдад тусална гэдэг нь тухайн хүний хийх хэрэгтэй үйлдэл, гаргах ёстой шийдлийг өөрөөр нь гаргуулахын тулд туслах, харилцан ярилцаж, зөвлөхийг хэлнэ. Харин бусдын өмнөөс амьдрах гэдэг нь тухайн хүний өмнөөс нь шийдвэр гаргахыг хэлэх юм.

Жишээлбэл, залуу гэр бүлийг хүүхдүүдтэйгээ эвтэй сайхан харилцаасай гэж хүсвэл нэгэнтэйгээ ингэж харилцаарай гэх зэргээр хэлэх үг, хийх үйлдлийг ээж, аав нь зааж өгдөг. Гэтэл 24 цагийн турш эмээ өвөө нь хамт байхгүй учир хэлж захих, хэлснээр нь биелүүлсэн эсэхийг хянах зэрэг нь нөгөө хүндээ дарамт болох магадлалтай. 

Хэрэв та бусдын өмнөөс үйлдэл хийж байвал түр завсарлаж, тухайн хүний хүслийг сонсох хэрэгтэй. Мөн миний зөвлөснийг дагасангүй гэж гомдох шаардлагагүй бөгөөд бодит хүлээлттэй байх нь зөв.

Хүний амьдралын бэрхшээл асуудлыг сонсоод өөрт тохиолдсон мэтээр хүлээж авдаг бол та бүх зүйлд эмзэг ханддаг байх талтай. Бүх хүнд туслах боломжгүй гэдгийг ойлгож, туслахыг хүсвэл тэр хүмүүст зөвлөгөө өгч, саналаа хэлэх нь таны хийж чадах хамгийн том тус юм. Түүнээс цааш хэтрүүлэх гээд хэрэггүй" хэмээлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1382106895491810