ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс нэр төрөө хамгаалахын тулд “Indian variant” нэрийг хасахыг сошиал сүлжээний компаниудаас хүсжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Энэтхэг улсын мэдээллийн технологийн яам дэлхийн томоохон сошиал сүлжээний компаниудад хандаж захидал бичжээ.

Уг захидалд “Indian variant” (Энэтхэгийн хувилбар) хэмээх буруу нэр томъёо сошиал орчинд хүчтэй тарсан нь тус улсын нэр хүндийг унагаж байгаа тул ийм үг орсон агуулга бүрийг устгаж өгөхийг хүссэн байна.

Тус улсад анх бүртгэгдсэн коронавирусийн мутацлагдсан хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага B.1.617 гэсэн нэрээр бүртгэсэн байдаг.

Харин хүмүүсийн ярианд “Indian variant” гэсэн нэрээр илүү дэлгэрсэн юм.

“Энэ бол худал мэдээлэл. ДЭМБ-ын бүртгэлд ийм нэртэй коронавирусийн хувилбар байхгүй. B.1.617 хувилбарыг Энэтхэг улсын нэртэй холбох үндэслэл байхгүй” гэж захидалд бичжээ.

Гэхдээ дэлхийн бусад улс орнуудад тархсан вирусийн хувилбаруудыг ч гэсэн анх бүртгэгдсэн улсынх нь нэрээр Бразил, Өмнөд Африк, Британи хувилбар гэж нэрлэж байгаа.

Сошиал сүлжээний агуулгад тодорхой нэг түлхүүр үгээр хязгаарлалт тавих нь боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс компаниуд Энэтхэгийн засгийн газрын хүсэлтийг зөвшөөрөхгүй байх магадлал өндөр гэнэ.

Энэтхэг улсад Бямба гарагт 257,299 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 4,194 хүн нас барсан байна. Нийтдээ тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш халдварын 26.3 сая орчим тохиолдол бүртгэгдэж, 295,525 хүн нас баржээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ХАРАМСАЛТАЙ
9
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [147.251.173.6] 2021/5/26
surteisht
0 | 0 Хариулах
Зочин [147.251.173.6] 2021/5/26
british variant, indian variant, african variant geed zondoo nershil bn ... teriig er ni yu ge ch nerlesen yaadiin. zugeer l virusee darah tuhaigaa l bodno biz...
1 | 0 Хариулах
Лоdoi [66.181.161.114] 2021/5/23
Монголиод гээд төрөлхийн өвчнийг нэрлээд одоо хүртэл ихэнх орон болихгүй юм. Ийм л байдаг зовлонг монголчууд Дауны синдромоос амсаж байгаа билээ.
5 | 4 Хариулах
Зочин [14.201.2.234] 2021/5/23
Энэтхэг хувилбар нэршилээсээ ичээд яах ч юм билээ, гуйлагчид ихтэй, ариун цэвэрийн наад захын хэм хэмжээг сахидаггүй бохир заваан байдал нь Ковид тархах таатай орчин болчихлоо. Англи, Австрали, Америк ...маш их тусламж үзүүлж байгаа бүр эмч нарын багаа ирүүлээд эмчлээч гэж гуйгаад байгаа ч тахалын голомтод очих улс алга даа.
5 | 2 Хариулах
Зочин [66.181.161.25] 2021/5/24
Muhar susegtei mongol orkuud burhnii oron gej algaa havsarch ireed l zalibardag biz dee
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.179] 2021/5/23
Ардчилсан Энэтхэгээ гэж.
0 | 0 Хариулах
Зочин [107.127.49.121] 2021/5/23
Corona beer
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.36] 2021/5/23
хэтэрхий олон хүн амтай, ард түмнийх нь тал хувь ядуу, бохир заваан орчин ихтэй, бохир гараараа хоолоо халбагадаж иддэгээс болж халдвар гаарч байгаа юм
7 | 0 Хариулах
Zochin [202.9.47.7] 2021/5/23
Yi olnooroo hyaraad, gudamjindaa shataagaad,shataah tylee ch bhgyi gol usandaa bashan tsogtsos ursaglaa edr byr shaal hudlaa medee bnlee.tend amidardag gadniihan orsuud er tiim em bhgyi l geed bnle.medeej uvchlul bga gehde ter medeegeer garsan zyil ogt hudlaa gej olon hymyys end trend comment bichsen bnle.ter aimar bichlegiig hiisen zaluu uuchlalt guij tailbar hiisen bnle.delhiin medeenyyded (mngl yalgagyi)ter byr itgeh demii ym bnle.tarhi tolgoi ugaaj hymyysiig amidst avtuulna gej tamtaggyi l yum bn.
4 | 8 Хариулах
Зочин [202.126.89.33] 2021/5/23
Гадныхан, Оросууд гэсс. Дэлхийд тролл мэдээг хамгийн ихээр түгээгчдийг Оросууд тэргүүлдэг л дээ
10 | 1 Хариулах
Зочин [120.142.31.236] 2021/5/23
chi terguuldegiin bichuu
0 | 0 Хариулах
Зочин [192.82.77.24] 2021/5/23
Indian variant of Chinese virus
5 | 0 Хариулах
Зочин [147.251.173.6] 2021/5/26
lol
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.54] 2021/5/23
Зөв шд Хятад вирус гэж хэлж болохгүй юм бол бас Энэтхэг вариант гэж хэлж болохгүй.
9 | 0 Хариулах
6060 [122.201.31.212] 2021/5/23
ДЭМб нь хэлж бичихэд арай амархан нэр өгч болдоггүй юм байх даа.
2 | 1 Хариулах