ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

TikTok-ийг үүсгэн байгуулагч, Хятадын залуу тэрбумтан огцрох болсноо зарлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Зань Иминь Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүкийн хамт

Дэлхий даяар тэрбум орчим хэрэглэгчтэй TikTok сошиал платформыг эзэмшдэг Bytedance компанийн үүсгэн байгуулагч 38 настай тэрбумтан Зань Иминь албан тушаалаасаа огцрох болсныг өчигдөр зарлажээ.

Тэрбээр гүйцэтгэх захирлын албан тушаалаа өөр хүнд шилжүүлж, урт хугацааны бодлого боловсруулах чиглэлд ажиллах болсноо мэдэгдсэн байна.

Сүүлийн үед Хятад улсын эрх баригчид тус улсын технологийн салбарын аварга компаниудад тавих хяналтаа чангатгасан нь үүнд нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэжээ.

Тухайлбал өнгөрсөн сард Бээжингийн эрх баригчид Алибаба компанийг 18.2 тэрбум юаниар ($2.78 тэрбум) торгосон. Тус компанийн үүсгэн байгуулагч Жэк Ма олны нүдэнд ил гаралгүй удаж байна. 

Өнгөрсөн сард монополийн хуулийг зөрчсөн шалтгаанаар эрх баригчид ByteDance компанийг торгож, нийгмийн хариуцлагаа ухамсарлахыг удирдлагуудад нь хатуу анхааруулсан юм. ByteDance-ийг оролцуулаад нийт 34 технологийн компанид ийнхүү хариуцлага тооцсон байна.

Зань Иминь компанийнхаа ажилчдад тараасан мэдэгдэлдээ “Үнэндээ миний менежэрийн ур чадвар хангалттай сайн биш. Би хүмүүстэй ажиллахаас илүү уншиж судлах, бодож тунгаах ажилд илүү сонирхолтой” гэж бичжээ.

TikTok платформ нь дэлхий даяар тэрбум орчим хэрэглэгчтэйн 100 сая гаруй нь АНУ-ын зах зээлд оногддог. ByteDance компани дэлхийн 30 улсад 60,000 гаруй ажилтантай юм.

Зань Иминий хөрөнгийн хэмжээг $36 тэрбум гэж тооцоолсон байдаг.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Yee gg [192.82.91.121] 2021/5/21
Puck it
0 | 0 Хариулах
Зочин [192.82.72.246] 2021/5/21
хужаа сайт хуухууз нар нь ажиллуулдаг.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.100.254] 2021/5/21
Аа муу өмхий хужаа
0 | 1 Хариулах
Зочин [202.55.180.58] 2021/5/21
гэтэл манайд хувь , хувсгалын компанийн ТУЗ ийн гишүүд нь уг компанийхаа захирал нь болчихдог
5 | 1 Хариулах
Зочин [59.153.115.247] 2021/5/21
манай удирдагч нар хятад удирдагчдыг дуурайгаад байсан байшд
6 | 2 Хариулах