ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Зуслангийн чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэллээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор зуслан руу явах иргэдийн тоо нэмэгддэг. Иймээс нийтийн тээврийн зуслангийн чиглэлийн үйлчилгээг өнөөдрөөс буюу тавдугаар сарын 15-наас эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Тодруулбал:

  • ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”
  • ЗҮ:2 “Гоодой- Тэнгис кино театр”
  • ЗҮ:3 “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлүүд “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00- 22:00 цагийн хооронд үйлчилнэ.

Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг маргаашаас Шадивлангийн уулзвараас 2.1 км сунгаж, Шадивлангийн эцсийн буудал хүртэл явуулахаар  төлөвлөлт хийлээ.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байна.

 

Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.84] 2021/5/15
Тэрэлж рүү нээгээчээ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.119.202] 2021/5/15
booj boojchood joohon yum neecheed shou hiidgeed baigaa yum uu haashaa hezee ene llriin ardiin namaas salnaaa
2 | 2 Хариулах
Зочин [66.181.184.188] 2021/5/16
Хэлээд юухэвдээ. Хийж бгаа өчүүхэн юм болгоноо шоу болгохын глгнүүдчинь
0 | 0 Хариулах