МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны хойд талын ногоон байгууламжийн оронд таван давхар байшин баригдах гэж буйтай холбоотой асуудлаар бид өчигдөр тус сургуулийн Хангамж үйлчилгээний газрын дарга В.Алтансүхтэй холбогдож тодруулга авахад "МУИС-ийн ногоон байгууламж эвдэгдээгүй. Хуучин гарааш, хүлэмж байсан газарт Багш, оюутны хөгжлийн төв баригдана" хэмээн хэлсэн билээ.
Тодруулгыг бүрэн унших бол ЭНД дарна уу.
Гэхдээ уг асуудал нь тухайн нутаг дэвсгэрийн ойролцоо оршин суудаг иргэдийн эрх ашигтай холбоотой асуудал тул барилга барихгүй байх хүсэлт гаргаж буй иргэд байгаа аж. Тэдний төлөөлөл болох СБД-ийн 6 дугаар хорооны иргэн Ш.Гомбодорж редакцид өнөөдөр хандсан юм.
Тэрбээр хэлэхдээ "МУИС хичээлийн хоёрдугаар байрныхаа арын хэсэг дэх ногоон байгууламж дээрээ таван давхар барилга барьж байгаа. Миний хувьд МУИС-ийн бүх холбогдох хүмүүстэй очиж уулзаад, учрыг тодруулахад НИХТ-ын 2014 оны 5/14 дэх тогтоолд заасан журмын дагуу энэ хэсгийг орон сууцны барилгажаагүй талбай гэж үзэхгүй учраас яг хойд талд нь 10-20 метрийн зайтай амьдарч байгаа манай байрны иргэдээс санал авахгүйгээр шийдэж, бүх ажил нь ном журмынхаа дагуу явагдаж байгаа юм билээ. Иймээс үндсэндээ дараах хоёр асуудлыг тавьж байна. Үүнд,
Баригдах гэж буй барилга тус барилга нь эрх зүйн хувьд зөрчилгүй учраас бидний зүгээс барилгын зөвшөөрлийг цуцлуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандах боломжгүй. Иймд тойргоос гарсан УИХ-ын гурван гишүүн, НИТХ-ын хоёр төлөөлөгч, Боловсролын сайд, хотын дарга нарт цөөхөн үлдсэн ногоон байгууламжаа хадгалаад үлдээсэй гэж хүсэж байгаа юм" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!