ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

"СЗХ цахим бүртгэлийн системийг хөтлөн явуулж ломбардтай холбоотой харилцаанд хяналт тавина"

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:15 2021/05/14

ВИДЕО: 

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

 

12:05 2021/05/14

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Ахуй амьдрал сайн биш учраас иргэдийн ихэнх нь ломбардаар үйлчлүүлдэг. Ойр зуурын юмаа өгч, амьжиргаагаа залгуулдаг. Хуулийн төслийг дэмжиж байгаа. Хуулийн төсөл ломбардын үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсийн амьдрал руу хэтэрхий их хутгалдаж болохгүй. Барууны жишгээс аваарай” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Улсын хэмжээн дэх нийт ломбардын тоог гаргаж чадахгүй байсан. Зохицуулалтгүй учраас ломбардын үйл ажиллагаанаас болж хохирсон иргэд Санхүүгийн зохицуулах хороо руу залгадаг. Гэвч тус хороо нь манай зохицуулалтад байдаггүй гэдэг. Ингээд ШӨХТГ-аас 2020 оны намар цагдаатай хамтарч хийсэн судалгаагаар хүний эрхтэй холбоотой зөрчил хүртхэл илрүүлсэн байсан. Манай улсад 100 гаруй салбартай ломбард байна. Банк шиг олон салбартай болсон.

Иргэний хуулийг зөрчсөн байдлаар олон гэрээ байгуулж байна. Нэг алгын чинээ цаас аваад гарч байгаа. Санхүүгийн зах зээлд нэг хэсэг нь мөнгө хүүлж, нөгөө хэсэг нь хүүлүүлээд байгаагаа мэдэхгүй амьдарч байна. Ийм учраас зохицуулалт хийх хэрэгтэй. Азийн улс орнуудад 1930 онд ломбардын зохицуулалтыг хийсэн байдаг. Гэтэл манай улсад одоо хүртэл байдаггүй. Олон салбартай ломбардыг банк санхүүгийн байгууллагын статус руу шилжүүлэх ёстой” гэв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Ямар ч бүртгэлгүй мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа газруудыг нэг журамд оруулахыг зорьж байгаа. Олон салбартай ломбардыг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэнэ. Жижиг ломбардыг орон нутагт бүртгэнэ. Ирэх долоо хоногт виртуал мөнгөн хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийн төслийг УИХ-д оруулна.

Санхүүгийн зохицуулах хорооны хүний нөөцийг нэмэгдүүлэх, орон тоог нь шинээр баталж өгөх шаардлага үүсэж байгаа. СЗХ цахим бүртгэлийн системийг хөтлөн явуулж ломбардтай холбоотой харилцаанд хяналт тавина” гэлээ.

11:49 2021/05/14

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

MNS 52742017 стандартын дагуу ломбардын үйл ажиллагааг зохицуулж байгаа боловч хэрэгжилт хангалтгүй, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн нэгдсэн бүртгэлгүй, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага оногдуулах эрх бүхий байгууллага нь тодорхойгүй тул барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны бүртгэл, хяналт, зохицуулалтын оновчтой тогтолцоог бий болгох шаардлага тулгарсан хэмээн төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Ломбардууд татвараа шударгаар төлдөггүй, олон төрлийн үйл ажиллагааг эрхэлдэг төдийгүй үйл ажиллагаанаас олсон орлого нь тодорхойгүй, орлого нь холилдсон байдаг. Энэ нөхцөл нь мөнгө угаах эрсдэлт орчин болохын зэрэгцээ далд эдийн засаг үүсгэх эрсдэлийг тооцож барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны нэгдсэн бүртгэлийн сан үүсгэх шаардлагтай хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. 

 

12:05 2021/05/14

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Ахуй амьдрал сайн биш учраас иргэдийн ихэнх нь ломбардаар үйлчлүүлдэг. Ойр зуурын юмаа өгч, амьжиргаагаа залгуулдаг. Хуулийн төслийг дэмжиж байгаа. Хуулийн төсөл ломбардын үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсийн амьдрал руу хэтэрхий их хутгалдаж болохгүй. Барууны жишгээс аваарай” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Улсын хэмжээн дэх нийт ломбардын тоог гаргаж чадахгүй байсан. Зохицуулалтгүй учраас ломбардын үйл ажиллагаанаас болж хохирсон иргэд Санхүүгийн зохицуулах хороо руу залгадаг. Гэвч тус хороо нь манай зохицуулалтад байдаггүй гэдэг. Ингээд ШӨХТГ-аас 2020 оны намар цагдаатай хамтарч хийсэн судалгаагаар хүний эрхтэй холбоотой зөрчил хүртхэл илрүүлсэн байсан. Манай улсад 100 гаруй салбартай ломбард байна. Банк шиг олон салбартай болсон.

Иргэний хуулийг зөрчсөн байдлаар олон гэрээ байгуулж байна. Нэг алгын чинээ цаас аваад гарч байгаа. Санхүүгийн зах зээлд нэг хэсэг нь мөнгө хүүлж, нөгөө хэсэг нь хүүлүүлээд байгаагаа мэдэхгүй амьдарч байна. Ийм учраас зохицуулалт хийх хэрэгтэй. Азийн улс орнуудад 1930 онд ломбардын зохицуулалтыг хийсэн байдаг. Гэтэл манай улсад одоо хүртэл байдаггүй. Олон салбартай ломбардыг банк санхүүгийн байгууллагын статус руу шилжүүлэх ёстой” гэв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Ямар ч бүртгэлгүй мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа газруудыг нэг журамд оруулахыг зорьж байгаа. Олон салбартай ломбардыг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэнэ. Жижиг ломбардыг орон нутагт бүртгэнэ. Ирэх долоо хоногт виртуал мөнгөн хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийн төслийг УИХ-д оруулна.

Санхүүгийн зохицуулах хорооны хүний нөөцийг нэмэгдүүлэх, орон тоог нь шинээр баталж өгөх шаардлага үүсэж байгаа. СЗХ цахим бүртгэлийн системийг хөтлөн явуулж ломбардтай холбоотой харилцаанд хяналт тавина” гэлээ.

12:15 2021/05/14

ВИДЕО: 

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.196] 2024/2/25
Ломбард бол хамгийн түргэн тусламж шүү. Харин ББС байгууллага апплeкeшний зээлүүд маш их аймшиг төрүүлж байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.82] 2021/5/15
Ломбард бол мөнгө хүүлэгчид шүү
0 | 0 Хариулах
ddi [202.126.89.103] 2021/5/14
lombardnii hvvg 3huwi bolgoj buuruulchaad banknii hvvgee buulgahgv bj zvger bgaarai jinhene mongo hvvlj bgaa gazar chini bank shvv vanknii hvvgiim buuruulchaad daraa ni lombard gej yriarai
0 | 0 Хариулах
Danhar [64.119.17.38] 2021/5/14
Lombard yahveee...mashinii chenjuud huvi hvnii munguu zeelsen garuudaa ynzlaaachee
0 | 0 Хариулах
Зочин [192.82.91.102] 2021/5/14
emongolia gej ard tumniig kodloj avah gej baigaa hujaagiin sanaathal
2 | 3 Хариулах