Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Зургаадугаар сарын 1-нд хүүхдийн баярыг нийтээр тэмдэглэхгүй"

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмжийг үндэслэн зургаадугаар сарын 1-нд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" буюу бидний хэлж заншсанаар хүүхдийн баярыг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхад анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 6 дугаар сарын 1-нд хүүхдийн баярын өдрөөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Энэ жил хүүхдийн баярын өдөр нь хуанлийн хуудаст Мягмар гараг гэж тэмдэглэсэн байна.