Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Мянга мянган Монгол хүүхдүүдэд тусалж буй Ирланд эмэгтэйн түүх

ikon.mn
2021 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

40 хэмийн хүйтнийг үл ажран Кристина Нобле траншэйнд хоног төөрүүлж буй хүүхдүүдийг эргэхээр хоол хүнс, эм тариа, дулаан хувцас бэлдэнэ. Кристина өдөр бүр жолооч, сувилагчийн хамтаар зах зээлийн өөрчлөлтийн нөлөөнөөс үүдэлтэй маш хүнд хэцүү амьдралыг туулан яваа эдгээр хүүхдүүдэд туслах аялалдаа морддог. Монгол улсын эдийн засаг чөлөөт зах зээл рүү шилжсэн нь айл өрхүүдийн нуруунд хамгийн хүндээр туссан. Тухайн үеэс л тэсгим хүйтэн өвлийн өдрүүдэд хоног төөрүүлэх газар, хоол хайн яваа бидний хэлж заншсанаар гудамжны хүүхдүүд хаа сайгүй харагдах болсон.

 
Зураг 1. Кристина Нобле `Нархан` асрамж халамжийн төвд

Кристина хүүхдийн сангаа 1997 онд Монголд үүсгэн байгуулсныхаа дараа хамгийн түрүүнд эдгээр хүүхдүүдийг тохь тухтай амьдрах газраар хангах зорилгоор “Нархан” асрамж халамжийн төвийг үүсгэн байгуулсан юм. Өдийг хүртэл Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн (КНХС) “Нархан” асрамж халамжийн төв нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд хайр энэрэл түгээх гэр бүл нь болж, тэдэнд халамж, боловсролын цогц үйлчилгээг үзүүлэн, хүүхэд насыг нь буцаан өгөхөөр шаргуу ажилласаар ирлээ.

“...Өлсөх, даарах, гэр оронгүй байх зовлонг би өөрөө биеэрээ туулсан”

Кристинагийн хүүхэд нас 1950-иад оны Ирландын Даблин хотод ядуу зүдүү амьдрал, хүчирхийлэл дунд өнгөрсөн юм. Тэр бол хүүхэд байхдаа хүний үндсэн эрхээ эдэлж чадаагүй өссөн нэгэн. Тэр орхигдож, гадуурхагдсан нэгэн байх ямар байдгийг маш сайн мэднэ. Түүний амссан хүүхэд насны зовлон түүнийг дэлхий даяар мянга мянган хүүхдэд туслах их үйлсэд нь хөтөлсөн юм.

“Гудамжинд бусдад зодуулж хүнд гэмтэл авч байв.”

Кристина тухайн үед Монголд өөрийн үзэж харсан хүний эрхийг зөрчил, хүүхдийн хүчирхийллийн талаар хэвлэлийн бага хурал хүртэл хийж байсан. Кристина Улаанбаатарын гудамжинд зодуулж, гэмтэл авсан хойноо ч улсын асрамжид байхдаа бие болоод сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дуу хоолой болсоор байсан юм. Ялангуяа телевизээр энэ талаар олон нийтэд мэдээлэх ажлыг 2000 оны эхээр эрчимтэй хийсэн.

Кристина мөн хүүхдийн хорих ангийн удирдлагуудтай удаан хугацаанд ажилласны эцэст Улаанбаатарт анх удаагаа хорих ангийн боловсролын төслийг эхлүүлж, хоригдож байсан хүүхдүүдэд боловсрол олгох, ажлын ур чадварт сургах, нийгэмд эргэн нэгтгэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн.

Өнөөдөр КНХС нь “Нархан” асрамж халамжийн төв, “Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага” дахь Боловсролын хөтөлбөр, Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр, Урлаг, уран сайхан болон спортын хөтөлбөр Эрүүл мэндийн хөтөлбөр, Гэр олгох хөтөлбөрөөрөө дамжуулан боловсрол, эрүүл мэнд, олон нийт хөгжүүлэлтийн хүмүүнлэгийн үйлчилгээг зорилтот бүлгийн мянга мянган хүүхэд, тэдний гэр бүлд үзүүлж байна.

Кристина нь амьдралынхаа түүхээр 2 ном бичсэн нь дэлхий даяар шилдэг номын жагсаалтад бичигдэж, түүний түүхээс сэдэвлэн кино хүртэл бүтээсэн байдаг. Энэхүү кино нь олон улсын кино наадмаас 7 шагнал авснаас гадна, түүний амьдралын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн 4 баримтат киноны 2 нь мөн шагнал авч байсан.

 
Зураг 2. Англи улсын Оны шилдэг эмэгтэй шагналыг авч байхдаа (2014)

Кристина болон түүний сангийн хүүхдүүд, тэдний гэр бүлийн сайн сайхны төлөө хийсэн хүмүүнлэгийн ажил үйлсийг үнэлж, дэлхийн 30 гаруй орны 100 гаруй шагнал, өргөмжлөл олгосон байдгаас цөөхнийг нь дурдахад:

  • ORDER OF THE BRITISH EMPIRE (OBE) – Их Британи улсын иргэдэд олгогддог 2 дахь том шагнал
  • ALBERT SCHWEITZER AWARD - New York 
  • TIME MAGAZINE – Манай дэлхийн гайхалтай баатрууд
  • НӨХӨРЛӨЛИЙН МЕДАЛЬ - Вьетнам
  • НӨХӨРЛӨЛИЙН МЕДАЛЬ - Монгол
  • Global Honorary Doctorates - Global
 

Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь 2021 оны 5-р сарын 23-ны өдөр “Итгэл найдварын төлөөх хүүхдүүдийн алхалт” олон улсын цахим арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү сайн үйлсийн аянд нэгдсэнээр та зорилтот бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, дэмжих, чадавхижуулахад нь туслах, тэдэнд хүүхэд насыг нь өгч, гэрэлт ирээдүй бий болгоход нь шууд хувь нэмрээ оруулах юм.

Хүүхдүүдийн итгэл найдварын төлөө алхах энэхүү цахим арга хэмжээнд та ганцаараа эсвэл найз нөхөд, гэр бүл, хамт олноороо алхах, гүйх, усанд сэлэх, дугуй унах, морь унах гэх мэтээр өөрийн хүссэн спортын төрлийг сонгон оролцож, цагийг зугаатай өнгөрөөхийн зэрэгцээ сайн үйлсийн аянд нэгдээрэй.

Өнөөдөр бүртгүүлж, энэхүү глобал хөдөлгөөний нэг хэсэг болж, тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдийн амьдралд өөрчлөлт авчраарай.

Кристина болон Сангийн Монгол, Вьетнам дахь үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг эндээс, КНХС-ийн танилцуулга видеог эндээс үзээрэй.