ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

KFC брэнд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, өвчтөний хяналтын монитор зэрэг 30 төхөөрөмж ХӨСҮТ-д хандивлахаар боллоо

ikon.mn
2021 оны 5 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Таван Богд Фүүдс ХХК буюу KFC брэндийн зүгээс ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн хэсэгт 50 орчим сая төгрөгийн үнийн дүн бүхий хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, өвчтөний хяналтын монитор, дуслын шахуурга зэрэг 30 ширхэг цогц төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөөр боллоо. Эдгээр яаралтай тусламжийн тоног төхөөрөмжүүд нь Монгол улсад бэлэн худалдаалагддаггүй тул Таван Богд Фүүдс ХХК-ийн хамт олон эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг албан ёсны байгууллагуудтай гэрээ байгуулан, төлбөрийг төлж, захиалга хийлээ. Захиалсан төхөөрөмжүүд тун удахгүй ирж “далайд дусал нэмэр” болон, тусламж хэрэгтэй хэн нэгэнд эрүүл энх, урт удаан #Дүүрэн сайхан амьдрал хайрлана гэдэгт итгэлтэй байна.

Цар тахлаар өвчилсөн иргэдийн тоо өдөрт 1000 давах болсноор хүндрэлийн хувь ихсэж, хүчилтөрөгчийн хэрэгцээ 8-9 дахин нэмэгджээ. Гэвч яаралтай түргэн тусламжийн үед ашиглах хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат ХӨСҮТ-д ердөө 30-хан ширхэг байдаг. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь хөнгөн болон хүндэрсэн аль ч тохиолдолд өвчтөнүүдэд хамгийн их хэрэгтэй байгаа гэдгийг ХӨСҮТ-өөс онцолсон юм.

Өнөөдрийн байдлаар коронавирусын цар тахлаар манай улсад 41 мянга гаруй хүн өвдөж, 140 гаруй иргэнээ зуурдаар алдаад байна. Цар тахлыг хохирол багатай даван туулахад иргэн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухал. Тиймээс хүн бүр өөрийгөө болон хайртай гэр бүлээ хамгаалж вакциндаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, дархлаагаа #ДҮҮРЭН байлгахыг #KFC брэнд уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.26.193.188] 2021/5/5
KFC-ч буянтай газар юмаа. Зам нөхөөд байсан одоо эмнэлэгийн тоног төхөөрөмж
6 | 0 Хариулах
Zochin [202.126.90.134] 2021/5/5
1 emnelegt bgaa esimo apparat 1 shirheg gesen hund evdsen urged zusnii siivengeer emchilvel vr duntei ami nas avarnaa hurelsuhiin zasagiin gazariin ved avaagui yum blee
2 | 0 Хариулах
Зочин [161.8.19.57] 2021/5/6
Дархлаа тогтсон хүний юугаар уу ? Нээрээ тэгдэг нэг арга байдаг.
0 | 0 Хариулах
Zochin [202.126.90.134] 2021/5/5
mash hund evdsen irged naidvar muutai aimaar yumaa
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.128] 2021/5/5
Мөнгө өгөхөөр дарга нар нь хувааж идчихээд байхаар шууд хэрэгтэй барааг нь аваад өгчихдөг болж, баярлалаа
7 | 0 Хариулах
Зочин [64.119.26.234] 2021/5/5
Huviin baiguullaguud odoo mongoo boliod shuud baraa, tohooromj ogdog bolj. Ene ni ch zov baihdaa. Shaarnuud arai ch zaraad idchihgui blgui
7 | 0 Хариулах
Зочин [161.8.19.57] 2021/5/6
Хувийн эмнэлэгтээ аваачаад тавьчихсан жишээ нэг ил мэдэгдсэн !
0 | 1 Хариулах