2021/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.18₮
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
17:00
S30
26°
18:00
S30
25°
19:00
S30
24°
20:00
S30
22°
21:00
S29
20°
22:00
S29
18°
23:00
S29
17°
00:00
S29
17°
01:00
S29
16°
02:00
S31
15°
03:00
S31
14°
04:00
S29
13°

"Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний виртуал чуулганд хүн бүр оролцох боломжтой

ikon.mn
2021 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг

“Хэнийг ч орхихгүйгээр хөгжих” уриатай тогтвортой хөгжлийн 17 зорилтын 4 дэх зорилго буюу “Чанартай боловролыг дэмжих” зорилгын хүрээнд Тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилт ордог. Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан гэрээ, Монгол Улс дахь Швейцарын Хамтын ажиллагааны газар болон БСШУСЯ хоорондын гэрээг үндэслэн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хоёр дахь үе шат (2020- 2022) хэрэгжиж байна.

Энэхүү төсөл нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөртэй уялдаж, иргэн бүрийн оролцоотойгоор байгаль орчинд ээлтэй, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тогтвортой, чанартай амьдралын хэв маягийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, иргэдийн боловсролоор дамжуулан хөгжлийг авчрах хамтын ажиллагааны загварыг бий болгохоор зорьж байна.

Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний виртуал чуулган нь 2021 оны 5 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд эхний өдөр “Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн зорилт, Тогтвортой хөгжлийн боловсрол ба Mонгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, санаачилга”  сэдвийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль, орчин, аялал жуулчлалын яам, Боловсролын хүрээлэн, Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-гийн төлөөлөл илтгэл тавьж оролцлоо. Тус өдрийн зөвлөгөөн нь “Бодлогыг уялдуулах”, “Суралцахуйн орчинг хувирган өөрчлөх”, “Сурган хүмүүжүүлэгчдийг чадавхжуулах”, “Хүүхэд, залуучуудад боломж, эрх мэдэл олгох”, “Орон нутгийн түвшин дэх үйл хэргийг эрчимжүүлэх” гэсэн 5 салбар хуралдаанаар үргэлжлэв. Дэлхий нийтээр зорьж буй тогтвортой хөгжлийн зорилт нь харилцан хамааралтай, нийгмийн бүхий л салбар, бүлгийг хамрахаар төлөвлөгдөж зорьж байгаагаараа онцлог бөгөөд манай улсын хувьд Тогтвортой хөгжлийн боловсролын алсын хараа, замын зураглалыг энэ удаагийн арга хэмжээ тодорхойлно гэв. Ингэхдээ  боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт зэрэг салбар хоорондын бодлого, төлөвлөлтийг уялдуулах шаардлагатай тул өнөөдрийн арга хэмжээ цаашдын зураглалыг үүсгэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд нэмэртэй ажээ.

Хойч үеийнхээ амьдралын чанарыг хэвийн түвшинд байлгах нь нэн чухал

Т.Ням-Очир оловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга): -Байгаль, нийгмийн аль ч түвшний, ямар ч төвөгтэй үйл явцад тухайн системийн хэвийн үйл ажиллагааг хангахдаа түүний аюулгүй байдлыг хадгалж, өнөөгийн болон хойч үеийнхээ “амьдралын чанар”-ыг хэвийн түвшинд байлгах нь нэн чухал. Энэ нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго нь чанартай амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгаалалтай, аз жаргалтай амьдралын ээлтэй орчинд, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэн нийгмийн идэвхтэй, эрүүл монгол хүнийг хөгжүүлэх явдал. 2021-2026 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь монгол хүний онцлог, давуу тал, үнэт зүйлийг тодорхойлох; Сургалтын хөтөлбөрийг монголын түүх, эх хэл, зан заншил, эх оронч үзэл хандлага, үндэсний өв уламжлалын агуулгаар баяжуулах; Бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, хоол, хүнсний тухай боловсрол олгох; Сургалтын цахим платформ хөгжүүлэх; Боловсролын чанарыг олон улсад үнэлүүлэх юм.

Иргэнийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, тэгш боломж олгох; сургалтын агуулга, хөтөлбөр, стандартын хэрэгжилтийг үнэлэх, сургалтын хөтөлбөрт монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үнэт зүйлсийн агуулгыг тусгах; монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх; боловсролын чанарыг үнэлэх бодлогыг төрөөс баримталж байна.

Цаашид бүх түвшинд гаргах бодлого шийдвэрийн үндсийг боловсруулах, сайжруулах шаардлагатай байна. Монгол Улсад ТХ, ТХБ-ыг хөгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийж байгаа боловч хэрэгжилт, үр дүн хангалттай биш.  Боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдал, багш, ажиллагсдын хүйсийн харьцаа алдагдсан, ерөнхий боловсролд хөвгүүдийн сурлагын амжилт анхаарал татахуйц сул. Хэрэгжилтийг хангах байгууллага (институт), хэрэгжилтийг удирдах үйл явц, засаглалын асуудалд онцгой анхаарал хандуулах чухал байна.

 

Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи, нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгож байна

Ц.Уранчимэг (БОАЖЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга):- Бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх, эрдслийг даван туулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр” нь 2022 он хүртэл үргэлжлэх бөгөөд 2030 он гэхэд зөвхөн “Ногоон паспорт” хөтөлсний үр дүнд Монгол Улс нийт 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж, байгаль орчны чиглэлд үргүй зарах байсан 12 тэрбум ₮ хэмнэх урьдчилсан тооцоог гаргаад байна.  Мөн байгальд орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийг дэмжих, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг төлөвшүүлэх ажлын хүрээнд нийт 59 тоног төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлжээ. 2013-2019 онд нийт 55.9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг татварт оногдох орлогоос чөлөөлсөн.  “Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи, нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 онд “Хай би Ойл” ХХК, “Цэцүүх  трейд” ХХК, “Мсрт” ХХК, “Мон батт” ХХК зэрэг 4 аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон гэрчилгээ”, мөнгөн урамшуулал олгосон. Цаашдаа байгаль, нийгмийн аль ч түвшинд ямар ч тохиолдолд аюулгүй байдлыг хадгалж, “амьдралын чанар”-ыг хэвийн түвшинд байлгах нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно гэж үзэж байна.

“Салбар хоорондын бүх түвшний байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, хамтын ажиллагааны механизмын суурийг тавьж байгаагаараа онцлог”

Э.Шинэцэцэг (Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сургуулийн төвийн гүйцэтгэх захирал, төрийн удирдлагын докторант):- Бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх,  уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг даван туулах, байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёл, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр”-ийг 2018 онд Монгол Улсын Засгийн газар баталсан.

Тогтвортой хөгжлийн төслийн хүрээнд Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бүх түвшний бодлого, төлөвлөлтэй уялдсан байдлыг тодорхойлох; 2020 оныг хүртэл хүрсэн үр дүнгээ нэгтгэн тоймлох; “ТХБ 2030”-ыг судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх; Оролцогч талуудын хамтын санаачилга, түншлэлийн арга хэлбэрийг илрүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэх, нэгтгэх; Салбар хоорондын түншлэл, хамтын ажиллагааны зураглалын төслийг боловсруулах; Мэдээллийн баазыг баяжуулах, цахим орчинд ажиллах хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах хамтын санаачилгыг үүсгэсэн. Байгаль орчин, боловсрол, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн үндэсний болон орон нутгийн бүх түвшний төрийн захиргааны болон мэргэжил, арга зүйн институт, ерөнхий боловсролын сургуулийн төлөөллийг хамруулж, салбар хоорондын бүх түвшний байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, түншлэл, хамтын ажиллагааны механизмын суурийг тавьж буй нь энэ төслийн онцлог юм.

Энэхүү үндэсний виртуал чуулган 4 өдөр үргэлжилж, 13 байгууллага, 75 зохион байгуулагчийн оролцоотойгоор 8 бүлэг сэдвийн хүрээнд форум хэлэлцүүлэг өрнөж, 34 илтгэгч, 70 салбар хуралдааны илтгэгчтэйгээр зохион байгуулагдах болно.

Монгол Улсын ТХБ-ын төлөөх салбар дамнасан, бүх түвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг илрүүлэн нэгтгэж, хамтын ажиллагааны арга механизмын зураглалын төсөл боловсруулах нь нэгдсэн үйл ажиллагааны гол зорилго юм.

“Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл” виртуал чуулганы эхний өдөр ийнхүү “Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн зорилт, тогтвортой хөгжлийн бодлого ба Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, санаачилга” үндэсний зөвлөгөөнөөр үргэлжиллээ. Чуулган маргааш “Тогтвортой хөгжлийн түншлэл-Орон нутгийн манлайлал”, “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” сэдэвт олон нийтийн форумаар үргэлжилнэ. Уг арга хэмжээнд оролцохыг хүсвэл https://www.eduexpo.mn/ цахим платформд хандана уу.

 

x