МАН-аас У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ
19:12 2021/05/02
МАН-ын Бага хурал дөнгөж сая өндөрлөлөө.
Бага хурлаас МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг 100%-ийн саналаар дэмжжээ. Үдээс өмнө хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл мөн түүнийг МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр 100% санал нэгдэж байв.
15:28 2021/05/02
"МАН-ын Удирдах зөвлөл У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр 100% санал нэгдсэн. Бага хурлаар эцэслэнэ"
УИХ-д суудалтай нам, эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигчээ өнөөдөр тодорхой болгох учиртай. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан юм.
Хуралдаанаар Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр 100% санал нэгдсэн тухай УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хаягтаа мэдээлжээ.
Тэрбээр "МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАН-ын дарга, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд 100%-ийн саналаар нэр дэвшүүлэхээр боллоо. Одоо МАН-ын Бага хурлаар эцэслэн шийдвэрлэгдэнэ" гэжээ.
19:12 2021/05/02
МАН-ын Бага хурал дөнгөж сая өндөрлөлөө.
Бага хурлаас МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг 100%-ийн саналаар дэмжжээ. Үдээс өмнө хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл мөн түүнийг МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр 100% санал нэгдэж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

