11:21 2021/04/29
ШУУД ҮЗЭХ:
УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн.
Хуульд өөрчлөлт оруулснаар 0-3 настай хүүхдээ гэртээ асарч буй аав нарт сар бүр тэтгэмж олгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар ойролцоогоор 30-40 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэж ойлгосон. Энэ хөрөнгийг төсөвт хэрхэн тусгах вэ. Төсөвт тодотгол хийх үү.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Жилд 52,000 эх ажилдаа эргэн орсноор Цалинтай ээж хөтөлбөрөөс хасагддаг. Тэдгээр ээжүүдийн нөхрүүд ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэхийг судалж үзэхэд 20,000 орчим аав ажил хөдөлмөр эрхлээгүй байна гэсэн судалгаа гарсан.
Энэхүү хуулийн өөрчлөлтийг долоодугаар сарын 1-нээс эхлүүлэх юм бол энэ жилийн хувьд 6.6 тэрбум төгрөг шаардлагатай болно.
Төсвийн тухайд төсөв нэмэгдүүлсэн тохиолдолд уг шийдвэр нь дараагийн жилээс хэрэгжинэ гэж заасан байдаг. Гэвч ҮХЦ-ээс энэ оны долоодугаар сарын 1-нээс уг хуулийг өөрчил гэдэг дүгнэлт гаргасан учраас энэ хугацаанаас эхлүүлэхээр тооцоолсон.
Төсөвт энэ жил 196,000 эхэд 92 тэрбум төгрөг суулгасан. Одоогийн гүйцэтгэлээс үзэхэд энэ дотроо 6.6 тэрбумыг багтаах боломжтой гэдэг тооцоолол гарсан.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор төсвийн тодотгол хийхгүй.
Өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг 7,200 хүн авдаг. Үүнд өөрчлөлт орохгүй. Харин 0-3 насны хүүхдээ гэртээ асардаг эхчүүд одоогийн байдлаар Цалинтай ээж хөтөлбөрт хамрагддаг. Үүн дээр 0-3 насны хүүхдээ гэртээ асарч байгаа аав нарыг оруулж байгаа. Ингэснээр жилд 20,000 орчим эцэгт тэтгэмж олгох боломж бүрдэх юм.
Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
10:52 2021/04/29
Үргэлжлүүлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан/ анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан юм.
Тодруулбал,уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэнэхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үзжээ.
10:49 2021/04/29
Доорх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
10:29 2021/04/29
Хоршооны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Мөн Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл буюу Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийг төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжив.
Үргэлжлүүлэн Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
10:03 2021/04/29
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!