Гадаадад байгаа монгол иргэн нийгмийн даатгалд хамрагдах боломжтой
Хилийн чанадад оршин суугаа иргэн сайн дурын нийгмийн даатгалд цахим хуудас болон гар утасны аппликэйшнээр дамжуулан хамрагдах боломжтой болсныг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Тодруулбал, “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшн эсвэл даатгуулагч нарт зориулсан www.ndaatgal.mn вэбсайтыг ашиглах юм.
Ингэснээр иргэн та шинээр гэрээ байгуулж, гэрээгээ сунгахаас гадна өөрийн харилцагч банкны систем рүү шууд холбогдож шимтгэлийн төлбөрөө төлөх, төлөгдсөн шимтгэлээ хянах боломжтой аж.
Сайн дурын даатгалд цахимаар хамрагдах заавар, нийгмийн даатгалын мэдээ, зөвлөгөөг ЭНД дарж авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
