Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын захиргааны шинэ байрны A блокт “Монгол, Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв” байгуулахаар болжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын сураг дуулдаад найман жил өнгөрсөн билээ. 

Үе үеийн Засаг дарга нарын цогцолбортой холбоотой байр суурийг товчхон харъя:

2018 онд барилгын ажил нь эхэлсэн, Яармагт баригдаж буй хотын захиргааны шинэ байр нийт гурван блокоос бүрдэнэ. Цогцолборын талбайн хэмжээ 68 мянган м.кв, санхүүжилтийн хэмжээ нь 97 орчим тэрбум төгрөг.

Тэгвэл 2020 оны тавдугаар сард тус цогцолборын А блокийн гүйцэтгэл 98 хувьтай яваа ба тухайн сард багтан нээлтээ хийхээр төлөвлөсөн талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хэлж байв. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын A блок ашиглалтад орсон. Гэхдээ тус блокт хотын захиргаа нүүж орохгүй. Харин хотын захирагч Д.Сумъяабазарын хэлж байсанчлан гарааны бизнесийг дэмжих төв болж ажиллахаар болжээ. 

 
Зургийг YEC.mn инстаграмм хуудсаас авав

Тодруулбал, “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ-аас "Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын A блокийн 1,000 мкв бүхий талбайд өндөр технологи, инновацын үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн “Монгол, Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв” байгуулахаар болоод байгаа билээ. 

Төслийг БНСУ-ын талаас “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, Монгол Улсын талаас Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон төслийг санаачлагч “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ нар хамтран хэрэгжүүлж байна.

Уг төслийн үр дүнд бизнес хэрхэн эрхлэх мэдлэгийг Монголд нутагшуулан ажиллах хүрээнд энтрепренер боловсрол, хурдасгуур, инновацын хүний нөөцийг чадавхжуулах, гарааны компанийг Монгол, Солонгосын мэргэшсэн экспертийн баг хамтран хөгжүүлэх, хоёр улсын бизнесийн орчиныг сайжруулах, бизнес эрхлэгчдийг холбож ажиллах хүрээнд мэдлэг, мэдээлэл, сайн туршлагыг солилцох, инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, эргэх хөрөнгийг нэмэгдүүлэх, гарааны бизнес хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлуудыг тус тус хэрэгжүүлэх юм" хэмээн мэдээлсэн байна. 

Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл ТББ нь 2018 онд Монгол болон олон улсын энтрепренерүүдийг холбох гүүр болж, залуу энтрепренерүүдэд стартап бизнес болон бусад боломж,  нөхөрсөг орчин, энтрепренер соёлыг Монголд Улсад суулгах зорилготойгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд тус ТББ-ын тэргүүн нь Баттулгын Намуун аж.