Сүүлийн үед коронавирусийн цар тахал эрчимжиж байгаатай холбогдуулан АНУ-ын засаг захиргаа иргэддээ өгдөг зөвлөмжиндөө дэлхийн улс орнуудын 80 орчим хувийг “Level 4: Do Not Travel” ангилалд шилжүүлэхээр болсныг өчигдөр зарлажээ.
Өөрөөр хэлбэл дэлхийн 160 орчим улсад зорчихгүй байхыг иргэддээ анхааруулах юм.
Үүнээс гадна дэлхийн ямар ч улс оронд зорчихоор төлөвлөж байгаа бол шийдвэрээ дахин нягтлахыг иргэддээ зөвлөсөн байна.
Тус улс гадаад улс орнуудад зорчих зөвлөмжийг аюулгүй байдлын дөрвөн түвшинд ангилдаг. Level 1 түвшинд ангилагдсан орнуудад чөлөөтэй зорчих, Level 2 түвшинд ангилагдсан бол болгоомжтой зорчих, Level 3 түвшинд ангилагдсан бол зорчих эсэхээ дахин нягтлах, Level 4 түвшинд ангилагдсан бол огт зорчихгүй байхыг иргэддээ зөвлөдөг юм.
Монгол улс нь одоогоор “Level 3: Reconsider travel” ангилалд багтаж байгаа. Сүүлийн үед манай улсад коронавирусийн цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа тул энэ удаа Level 4 ангилалд шилжих магадлал өндөр байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!