Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМД ямар хөнгөлөлт үзүүлдэг вэ?

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Эрүүл мэндийн даатгалын edaatgal аппликэшнийг гар утсандаа суулгаснаар дараах үйлчилгээг авч болно. 
 
Үүнд:
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хамгийн хялбар төлөх, хурдан баталгаажуулах,
  •  Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээ харах, хянах,
  • Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж,
  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний мэдээлэл,
  • Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалт, даатгалаас хөнгөлөх хувь хэмжээ,
  • Эрүүл мэндийн даатгалын гэрээтэй байгууллагуудын хаяг, байршил,
  • Эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
Доорх зааврын дагуу edaatgal аппликэшнийг гар утсандаа суулгахыг ЭМДЕГ-аас зөвлөлөө.
 
ЗААВАР:
 

Амбулаторийн тусламж үйлчилгээний төлбөрийг 100% хариуцдаг

Амбулаторийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь 100 хувь хариуцахаар заасан байна.