ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Хавдартай өвчтөнд аль ч вакциныг хийж болно. Гол нь өвчний хурц эсвэл сэдрэлийн үе таарсан эсэхийг эмч үнэлэх ёстой"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр сэтгүүлчдийн асуултад хариулав.

- Хавдартай хүнд Pfizer вакцин хийнэ гэж мэдээлж байгаа. Гэвч зарим тохиолдолд БНХАУ-ын Синофармын вакциныг хийж байгаа нь ямар учиртай вэ. Үүнд тайлбар өгөхгүй юу?

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд манай улсад цөөн тооны Pfizer вакцин орж ирсэн.

Мөн ДЭМБ-аас хамгийн түрүүнд эрсдэлт нөхцөлд ажиллаж буй хүмүүс болон нас барах, хүндрэх эрсдэлтэй бүлгээ вакцинжуулах тухай зөвлөмж өгч байгаа. Тиймээс нас барах, хүндрэх эрсдэлтэй бүлэгтээ энэ вакциныг хийж буй.

Pfizer вакцин хавдартай өвчтөнд яаж нөлөөлж байгаа талаар олон улсын судалгаанд эерэг үр дүн гарч байгаа. Гэхдээ хавдартай өвчтөнд аль ч вакциныг хийх бүрэн боломжтой гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Синофармын вакциныг хийх бүрэн боломжтой.

Гол нь аливаа нэг өвчний хурц эсвэл сэдрэлийн үе таарсан эсэхийг эмч үнэлж байж вакцины сонголт болон вакцин хийлгэсний дараах хяналтыг хатуу тавьж байх ёстой.

- Вакцин хийлгэсний дараа гарч буй урвал хүндрэл хэр байгаа бол?

- Вакцины гаж нөлөө, вакцин хийлгэсний дараах урвал хүндрэлийг иргэд онлайнаар бүртгүүлэх шаардлагатай. Бүртгүүлсэн мэдээлэл нь дараа, дараагийн иргэдэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилчдад шийдвэр гаргах гол түлхэц мэдээлэл болох юм.

Мэдээж дийлэнх иргэдэд вакцин хийлгэсний дараах нийтлэг урвал болох халуурах шинж тэмдэг илэрч буй. Харин ноцтой гаж нөлөөний хувьд цөөн хэдэн тохиолдол бүртгэгдсэн.

Нас барсан зарим тохиолдолд вакцин хийлгэсэн гэх өгүүлэмжтэй байгаа ч Шүүх эмнэлгийн дүгнэлтээр вакцинаас болоогүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс вакцин хийлгээд нас барсан гэх тохиолдол Монгол Улсад бүртгэгдээгүй гэсэн үг.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Demchig [66.181.161.81] 2021/4/18
Hyutad vaktsin bol nomer 1 bgaa hyutadad huuramch muu vaktsin hiivel hyutadiin dotoodiin huuliar hiiltssen buh humuusiig tsaazaar avnaa harin oros hudlaa snuu tend yamarch hariutslaga gej bhgui kk hudlaa amaaraa snaaj magtana yalgaan erduul ter engiin locig ni kkk
0 | 0 Хариулах
Zochin [124.158.80.125] 2021/4/15
Hariutslagaas mash chadvarlag bultaj baigaa shuudee kkk. Irgediinhee tarihiig ni barag l “ugaalgiin avtomat mashind hiigeed ugaah dainii” ugaaj bn shuudee unendee bol Verocell vacciniig hichneen hun hiilgesen ter toonii “tuulainuud” bnaa
0 | 0 Хариулах
Зочин [192.82.85.37] 2021/4/14
alergii .Arhag bronhittoi hund yamar n zugeer be?
0 | 0 Хариулах
zochin [202.55.188.107] 2021/4/14
Хятад вакцин шахуулсан хумуус чад хийсэн байх. Сайн дураараа шахуулсан бол яахавдээ дурандаа ухэл руугээ тэмуулж л гэхсэн, харин албадан шахуулсан бол ар гэр нь ЗГ-с 1 хуний амь дор хаяж $1сая нэхэх хэрэгтэй. Тэрнээс доош бол тийм л хямдаар амиа унэлж байгаам байна гэж бодохоос...
3 | 1 Хариулах
ЗОЧИН [202.9.40.6] 2021/4/14
ХЭДХЭН ХОНОГИЙН ӨМНӨ PFIZER-BIONTECH ВАКЦИНЫГ 1)ХАВДАРТАЙ ИРГЭД, 2) ЭРХТЭН СОЛИУЛСАН ИРГЭД, 3)ДОХ-ТОЙ ИРГЭДЭД ХИЙНЭ ГЭСЭН. PFIZER-BIONTECH ВАКЦИН МОНГОЛД БУУСНЫ ДАРАА ЖИРИЙН ИРГЭДИЙН ВАКЦИНЖУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ ТОГТСОН СИСТЕМ ӨӨРЧЛӨГДСӨН. СОШИАЛД ҮҮНИЙГ НЬ "БОГИНО УХААНТАНГУУД" С.АМАРСАЙХАНЫ ЭХНЭРИЙН ҮЙЛДЭЛТЭЙ ХОЛБОЖ БААХАН ЦУУРСАН. ЯГ ЭНЭ ҮЕТЭЙ ДАВХЦААД УЛС ТӨРЧИД, ОЛНЫ ТАНИЛ ХҮМҮҮС ДЭЭРХИ 3 АНГИЛЛЫН ХҮМҮҮСИЙН УРДУУР ОРЖ PFIZER-BIONTECH ХИЙЛГЭХ ГЭЭД ЯВЖ БАЙНА ГЭДЭГ ЦУУРХАЛ ГАРЧ ЭХЭЛСЭН. ХӨСҮТ-ИЙН ДАРГА ӨНӨӨДӨР АЛБАНЫ ҮГНЭЭСЭЭ (ХҮН СОЛИГДОХОД ӨМНӨХ ШИЙДВЭР СОЛИГДДОГ ЖИШГЭЭР) ДЭЭРХИ 3 ТӨРЛИЙН ӨВЧТӨНД СИНОФАРМЫН ВЕРОСЕЛЛ ВАКЦИН ХИЙЖ БОЛНО ГЭЖ ХАРИУЦЛАГАГУЙ МЭДЭГДЭЛ ХИЙВ.ҮҮНЭЭС ХАРАХАД МОНГОЛ УЛСЫН ИРГЭД PFIZER-BIONTECH ЗОРИЛТОТ БҮЛЭГТЭЭ ОЧСОН УУ ҮГҮЙ ЮУ ГЭДЭГ АСУУЛТЫГ ТАВИХ ЭРХТЭЙ БОЛЖ БАЙНА.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.26] 2021/4/14
Хавдартай яг 12000 иргэн байна. Түүнд нь тааруулж pfizer авчмрлаа гээгүй юм уу? Одоо болохоор ямар ч хамаагүйг хийж болно гэж энэ тэр зду.
5 | 0 Хариулах
nuuts [66.181.161.35] 2021/4/14
Синофарм хийлгээд нисартац ирэхгүй удаж бна асуухаар зүг л гэхий
0 | 0 Хариулах
Зочин [119.40.99.210] 2021/4/14
Монгол эмч нарын ганц чаддагүй юм нь тэр шүү дээ. Боловсрол муутай, бие дааж үнэлэх чадваргүй. Ямар нэг удирдамж үхширтэл харна. Тэр нь ойлгомжгүй бол бүгдээрээ худлаа ярина, бөөрөнхийлнэ, хариуцлагаас зугтна.
6 | 0 Хариулах