Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүрэг дэх ЕБС, цэцэрлэгийн гадна талбайд бага насны хүүхдүүд тоглох, оршин суугчид салхилах боломжтой

ikon.mn
2021 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар тус дүүрэг дэх Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна талбайд бага насны хүүхдүүд тоглох, оршин суугчид салхилах боломжийг бүрдүүлжээ. Тэрбээр “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” аяны хүрээнд 2021.04.01-06.01 өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүрэг дэх Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна талбайд бага насны хүүхдийг тоглох, хүүхэд залуучууд, оршин суугчдыг салхилах боломжийг бүрдүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад уриалга хүргүүлсэн байна. 

 

Уг уриалгад БГД-ийн бүх сургууль, цэцэрлэг нэгдэж, байгууллагын эзэмшлийн тоглоомын талбайд бага насны хүүхдүүд тоглох, салхилах боломжийг бүрдүүлж, тоглоомын талбайд тоглох түр журам гаргасан байна. Мөн бүх сургууль, цэцэрлэгийн гадна талбайд ариутгал, халдваргүйтгэл тогтмол хийгдэж байгаа аж.

Иймд, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед эцэг эхчүүд ЕБС, цэцэрлэгийн захиргаанаас гаргасан түр журмыг дагаж мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйлчлүүлээрэй.