ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнхцэцэг: Үр тогтолт, өндгөн эс боловсрох үйл явц, жирэмслэлтэд вакцин ямар ч нөлөө үзүүлэхгүй нь батлагдсан

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд АШУҮИС-ийн нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж буй хүмүүсийг вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж буй. Ер нь вакцин нөхөн үржихүйд хэрхэн нөлөөлдөг юм бэ?

- Мэргэжлийн хүний хувьд коронавируст халдвар жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж байгааг судалж, олон улсын судалгааны үр дүнгүүдийг харж байгаа. Сүүлийн үед вакцины асуудал олны анхаарлын төвд байгаа учраас олон улсад хийгдэж буй судалгаа, удирдамжуудтай танилцсан. 

КОВИД-19-ийн халдвар ургийн хөгжилд гаж нөлөө үзүүлэхгүй, үр тогтолтод нөлөөлөхгүй. Харин амьсгалын замын өвчлөл, хатгаатай холбоотойгоор дутуу төрөлт 30-35 хувь хүртэл байна гэж үзсэн. 
Вакцин жирэмсэн ээж болон урагт хэрхэн нөлөөлөх талаар олон судалж л байгаа. Гэхдээ олон судалгааны үр дүнд эрсдэлтэй жирэмсэн ээжүүдэд вакцин хийх нь үр дүнтэй хэмээгээд байна. Учир нь энэ вакцин эх, урагт нөлөөлөх хэмжээний амьд вакцин биш. Амьд вакцин гэдэг нь жирэмслэлтэд нөлөөлдөг. Тухайлбал, жирэмсэн ээжид улаанбурханы вакцин хийвэл жирэмслэлтийг таслан зогсоодог. Түрүүн хэлсэн коронавирус өөрөө жирэмслэлт болон урагт нөлөөлдөггүй вирус юм. 

- Вакцины зааварт "жирэмсэн эмэгтэйд хийхийг зөвлөхгүй" гээд байгаа энэ нь вакцин хийлгэж болно гэсэн үг үү үгүй гэсэн үг үү?

- КОВИД-19 халдварын эсрэг вакцинууд бол сулруулсан вакцин. Вакциныг өвчин үүсгэх чадваргүй болгож тодорхой аргаар боловсруулаад хийж байгаа. Хоёр хүний асуудал яригдаж байгаа учраас жирэмсэн эмэгтэйчүүдэд сулруулсан вакциныг хийхгүй байхыг зөвлөж, болгоомжтой хандаж байна.

Харин биотехнологиор гаргаж авсан буюу вирусийг хүний биед оруулахгүй байгаа Модерна, Файзер вакцинууд бол жирэмсэн эмэгтэйчүүдэд эрсдэлгүй. Эдгээр вакциныг 1,000 гаруй жирэмсэн эмэгтэйд хийж судлахад ямар нэгэн өөрчлөлт илрээгүй гэж дүгнэсэн. 

Миний хувьд маш олон судалгааны үр дүнг хараад аль ч вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхэд эрсдэлгүй гэж үзэж байна. Жирэмсэн гэдгээ мэдэлгүй вакцин хийлгэсэн бол айх аюулгүй. Дараагийн тунгаа хийлгэх үү эсвэл халдвар хамгааллын дэглэмээ сахиад өөрийгөө халдвараас хамгаалах уу гэдэг нь тухайн хүний сонголт. 

Жирэмсэн байх хугацаандаа халдвар авсан ээжүүдэд судалгаа хийхэд урагт гаж нөлөө үзүүлэхгүй байгааг тогтоосон олон судалгааны үр дүн байна. Тэгэхээр тухайн вирусийг сулруулсан болон өөр технологиор гаргаж авсан вакцин хийлгэхэд аюулгүй. 

- Жирэмслэхээр төлөвлөж байгаа бол вакцин хийлгэх үү?

- Энэ цар тахлын үед жирэмслэхээр төлөвлөж буй хүмүүс аль болох вакцинд хамрагдах хэрэгтэй. Учир нь үр тогтолт, өндгөн эс боловсрох болон жирэмслэлтэд вакцин ямар ч нөлөөгүй болох нь судалгаагаар батлагдсан. Өөрөөр хэлбэл, коронавирусийн эсрэг вакцин жирэмслэх асуудалд саад, эрсдэл болохгүй.

Иргэдийн дунд халдварын тархалт өндөр болоод байна. Манай улсад орж ирсэн дөрвөн төрлийн вакцин бүгд судлагдаж, шинжлэх ухаанаар батлагдсан вакцин гэдгийг хэлье. Энэ цар тахлыг даван туулах нэг арга бол вакцинжуулалт юм.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.180.219] 2021/4/10
waktsin hiilgeed nas barsan tohioldol neg bish bgaad bn oiriin humuusees uhsen surag duuldhaar humuus itgeh bh odoohondoo tgj helsen bichsen humuusiih ork troll malaar ni duudaj shoolj nulimaj bn der n uls hurtel darj humuus yuch hiij chadahgui chimeegui orshuulgaa hiiged yawj bn Yagad delhiin banknaas waktsin awah mungu zeelchiheed ter munguuruu Pfizer moderna geh undur hugjiltei orond hiigdej bga waktsinuudig mongold orulj irj hunii songoltoor hiihgui hytadiin huleen zuwshuuruugui waktsiniig 3han say hundee hiij bga yum be ter mungu haana bn yagad zoriulsan zuildee zartsuulahgui unegui turshiltand ulsaa oruulj bn we pfizer tsuun tun irsench shaardlagatai hundee ch hiigdegui ew eruul zaluuchud hiilgesen !!!! hawdartai humuusd buren hiigdegui
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.119] 2021/4/10
Судалгаа хийсэн олон судалгаа байна л гээд ямарч баримтгүй мэдээ мэдээллээр сэвхээ болиод өгөөчээ
0 | 0 Хариулах
Zochin [218.216.51.104] 2021/4/10
Битгий худлаа яриад бай. Дэлхий даяар жирэмсэн болон дараагийн 6 сарийн хугацаанд жирэмслэхээр төлөвлөж байгаа бол совидын вакцин хийлгэхийг хориглоэ байгаа. Японд ч гэсэн энэ заалтыг л мөрдөж байгаа. Манай оронд хамгийн муу хөгжсөн шинжлэх ухааны салбар, мэргэжил бол анагаахын энэ чиглэл. Юу ч судалдаггүй болохоороо л дэлхийн хаанаас ч хамаагүй туршилтын вакцинуудыг оруулж ирж шахдаг шахааны бизнес болсон биздээ.
3 | 0 Хариулах
Reality [202.9.46.193] 2021/4/10
1950,60d ond vaccine bolon taria hiilgedeg bsan jiremsen Eejuudiin huuhded n 10,20 jiliin daraa gaj nuluu n ilerch vacciniig bolon ynz buriin tarianuudiig ali boloh hiilgehgu baih tal deer uug n batlagdsan niitleluud Amerik,Europe zereg undur hugjiltei ulsuudad iheer garch bsan daa... Yg unendee Delhiin Eruul Mendiin Baiguullaga buyu World Health Organizationiihoniihan enhiin tsagaan tagtaa shig unegui em tarianuudiig bii bolgoj turshaltaar Afric,Asiin zarim hujgil buurai ornii humuusd buynii ajil hiij bui met jujiglej turshaltiin beldmeliig gem zemgui irgeded hiin uwchtei huuhduudiig olnoor turuulj baisan tuhai olon ornii tagnuuliin hesegt uug n barigdaad unen medeelel n tsatsagdsan daa, daanch ymarch ornii tom erh barigchid hurungo mungo ner aldariin tuloo,uuriin gesen unet zuiliihaa tuloo uur busad jijig humuusiig bol heregtseegu l bol horooh huchin chadal baidag uchraas hewlel medeellees haw darj baisan.Geh
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.24] 2021/4/10
Анагаах ухаанд баталгаатай юм гэж бхгүй, математик физик шиг баталж болдоггүй гэж ойлгодог, хувь хүний онцлогоос хамаарч яаж ч болно хаашаа ч эргэж болно, хамгийн барьцгүй баймаар, тэгэхэд батлагдсан гээд мэдэмхийрэх
0 | 0 Хариулах
mrs [202.126.89.133] 2021/4/10
zaa bitgii henhen tsarialj olon yum yritsgaa bvh hvnd hiih albataiyu hugshin hvn zaluuchuud gd tolgoi daraallan ali ch ulsin songoltond ochoogv yuun ch mdgdhgv naa vaktsinaa hvcheer shahuu hiij baij odoo yugaa ch mdhgv ih surguulin ng muu erhlegch olon yum onholdood hvnii hvvhdiin ami nasaar tgloh geegv durug zaaltand chn jiremsen bolon jiremsleh gj bga hvnd hiihgv gd zaatsan bhd yuga ih medej hutsaad bgmbe hiilgeh muruuruu tgwel duugui uurinhuu hvvhdvvded hiilge 😡😡😡😡😡 heden muusain oyutnuudaa l yaj ng taria taridg bolgood tugsguh we l gdgee sudalj vz
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.183] 2021/4/9
Delhii dayar shine vakcinuud sain sudlagdaagui bgaashdee her hugacaand hamgaalah yamar ur nolooteig ch turshilt hugacaa boloogui bhad oorsdoo sudlaad medeed yariad bh ch medleggui bj
1 | 0 Хариулах
Зочин [192.82.88.114] 2021/4/9
Baruuni uls oron hyyhed bolon jiremsen ehchyyded yamar noloo yzyyleh ni odoogoor medegdehgyi gej baihad yun ih medemhiirch yarih durtai ym. Vaktsin hiilgeed uragt ni gaj noloo yzyylsen tohioldold hymyys oorig chin shyyhed ogvol yana. Hohirolig ni tolj chadah uu
5 | 0 Хариулах
Зочин [103.10.21.46] 2021/4/9
Вирус, вакцин судлах ганц ч лабораторигүй, бүр ганц ч багажгүй байж ингэж санаан зоргоор ярьж болохгүй ээ.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.187.52] 2021/4/9
Sudalsan vaccine iin belen sudalgaanuud har myangara bhad teriig oilgoj unshij chadahgui ta nart oilgoj unshij chaddag mergejliin hun n n sudalgaan deer undeslej yarij baina. Oilgoj baina uu naad jijighen tarhi chin? Virus Vaccine sudladag tom lab, erdemted n bsn bol Mongoldoo l vaccine hiine shde tged Mongoldoo hiisen ch chi itgehgui shde Mongol vaccine ymr olig baiv ged tiim bzde malaa
0 | 4 Хариулах
mrs [202.126.89.133] 2021/4/10
zaa uuchlarai tegj sudlaad gargad ireh hemjeend hugjuugv bn hdn tsaasand hvn alj ch chddg balai uursdiiguu mergejliin hvn bolgood tawitsan olon yum onholdood suuj bdg tiim ergvv ch bh shg
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.219] 2021/4/10
sudalsan hun ingeed yarih yumuu naad zahiin haigaad uzhed buh gazar bolohgui gsn bgaa
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.201] 2021/4/9
Ok. Гэхдээ ийм хариуцлагатай мэдэгдэл хийж буй бол ямар ямар судалгааг үндэслэж ярьж байгаагаа харуулах хэрэгтэй. Нэгэнт чи судлаагүйгээс хойш.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.167.239] 2021/4/9
бөөрөнхийлж бөөрөнхийлж байгаад "тухайн хүний сонголт" гээд л орхилоо доо...
3 | 0 Хариулах
zochin [66.181.161.119] 2021/4/9
urhiin emnelegtee hyanaltandaa oroh gd ochihod teeh hereggui urgiin gajig uuschwel ooroo l hohirno tasalsan n deer geed zowlood suuj bnlee. vaktsintai hamaatai ur hondolt hiilgej bga humuus hichneen olon bgag medej bnuu yagaad iim booronhii yum be
9 | 0 Хариулах
Зочин [202.179.21.201] 2021/4/9
Oh my buddha !
1 | 0 Хариулах
Zochin [147.161.192.81] 2021/4/9
Өөрөө судалчихсан юм уу хаашаа юм?
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.48] 2021/4/9
Ингэж мушгиж огт болохгүй. Хоёр дахь тунг хийлгээд гурван сарын дараа вакцины хоруу чанар буурна гэсэн. Очихоор чинь хэлээд өгнө
1 | 0 Хариулах
уншигч [66.181.161.96] 2021/4/9
Яаж ингэж ичихгүй худлаа ярьж чаддаг байнаа? ДЭМБ чинь өөрөө баталгаа өгч чадахгүй байгаа. Вирус гарсан цагаас эхлээд тасралтгүй судалж орой бүр нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байгаа японы эрдэмтэд хүртэл сөрөг нөлөөтэй, хамгийн аймшигтай нь тэр учраас иргэд тайлбартай сайтар танилцсаны үндсэн дээр саналаараа хийлгэх ёстой гэж хэлээд байна шүү дээ. Улс орнууд яагаад 30,50 гээд нас заагаад эхлэв, нөхөн үржихүйн асуудал чухал болохоор тэр. Шинжлэх ухаан гэдэг чинь 11-ийн мэдээ гэж худал үнэн тоо хольж хутгаж уншихаас чинь огт өөр юм.
19 | 0 Хариулах
mrs [202.126.89.133] 2021/4/10
Яг үнэн хийлгээд хэд хонож байгаа хүнийг хараад өө зүгээр юм байна хийлгэж болно гээд тэрийгээ судалгаа гэж яриад байгаа юм байхдаа үнэхээр ичих юм монголын анагаахын мэргэжилтэнгүүдийг 30-50 настангуудад нь хүссэн хүсээгүй хүчээр хийж байна. Одоо тэгээд зүгээр гээд хүүхдийн амь амьдралаар нь тоглох нь одоо яаж үр нөлөө нь мэдэгдэхэвдэээ эцсийн үр дүнд нь гаж нөлөө нь гараад ирэхэд юу гэө онхолдох болдоо хүний амь насаар тоглож байхын оронд өөрийнхөө гэр бүлээр л дуугуй тогловол таарна. Ичиж үхмээр юм хэлж байгаа хариултуудын уншсан чинь 😡🤦‍♀️
0 | 0 Хариулах
hehe [192.82.66.72] 2021/4/9
saihan zalj bna aa hen haana sudla bol, gol hunii ami nasnii asuudal yarigdaj bgaag oilgodog l bgaa daa
3 | 0 Хариулах
Зочин [66.181.180.219] 2021/4/9
yagad iim baritsgui yum bee eniige ter sudalgaaga barimttai batalj notolj haruulwal itgene 😠 bas verocell wuhan gdg waktsin yagad manaid hiigdej bgaan covid19 vaccineii site der temdeglegdeegui bgaa yum yagaad DEMBees verocelliig zuwshuuruugui bhad manaid hiij bga yum mongold 4 waktsin temdegleltei bgagaas china ali ch waktsin bhgui bnlee moderna pfizer sputnik astra zenneva gsn 4 waktsin l zuwshuurugdsun zuwshuursun gsn bnlee tgsen hernee china waktsin der ch mongol gsn ner bhgui mongol uls der ch china waktsin bhgui yagad iim bgag tailbarla !!!!
5 | 0 Хариулах
Зочин [66.181.167.239] 2021/4/9
turshilt hiij bgaa gedeg ni unen boloh geed bna daa. 1 hund 2000$-r mungu ugsun geh... Ternees ni 300K-g ugch bgaa um biz dee
4 | 1 Хариулах
mrs [202.126.89.133] 2021/4/10
Ёстой гайхалтайн яагаад хайр найргүй зөвшөөрөгдөөгүй энэ вакциныг иргэдэд хүчээр шахуу хийгээд байгааг ойлгохгүй байна. Юугаа ч мэдэхгүй короногүй зуны төлөө гээд тариулаад байгааг ойлгохгүй байна ганц зун яахвээ тэгээд л дуусна цаашдын үр нөлөөг яагаад бодохгүй байнаа монголчууд яагаад ийм арчаагүй алсын хараагүй байгаа юмбэ. Одоо тэгээд юугаа ч мэдэхгүй нэг эрхлэгч авгай жирэмсэн хүнд хийлгэж болно судаллаа эдр юу шаагаад байгаамбээ 😡🤦‍♀️ Үнэхээр ийм наад захын мэдээллийг олж аваад бид нарын вакцин яг ямар вакцин гэдгийг ч мэдэх хэмжээний чадваргүй хүн ямар судалгаа хийснээ ч мэдэхгүй мэргэжилтэн гэж юу байхавдээ
1 | 0 Хариулах
ASD [192.82.67.169] 2021/4/9
Elegnii B,C virus ni idevhjilttei humuus hiilgej boloh u?
0 | 4 Хариулах