• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД-19-ийн халдвартай иргэдийг эмчлэх орны нөөц дууссан уу?

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 394 тохиолдол батлагдаж тэдний дөрөв нь л эмнэлэгт хэвтжээ.

Тэгэхээр бусад 390 хүн гэртээ эмчлүүлж байгаа болж таарах нь. 

ЭМЯ-наас 2,100 гаруй ор бэлтгэсэн гэх мэдээллийг гуравдугаар сарын 25-нд өгч байсан. Үүнийг дотор нь өвчтөний биеийн байдлын зэргээр нь ангилж, хуваарилсан гэдгийг хэлж байв. Тодруулбал,

  • Хөнгөн өвчтөнийг эмчлэх 1,600 гаруй ор,
  • Хүндэвтэр өвчтөнийг эмчлэх 370 гаруй ор,
  • Хүнд болон маш хүнд хүмүүсийг эмчлэх буюу эрчимт эмчилгээний 80 гаруй орыг бэлдсэн. 
Ийнхүү мэдээлэл өгч байх үед 500 гаруй орны нөөц байгаа гэдгийг хэлж байсан. Гэвч үүнээс хойших хоёр өдөрт л гэхэд коронавирусийн батлагдсан тохиолдол 798-аар нэмэгдсэн тул манай эмнэлгийн орны нөөц гуравдугаар сарын 27-ноос дууссан гэж үзэж болохоор байна. 
 

Тэгвэл гуравдугаар сарын 25-наас өнөөдрийг хүртэл нийт 2,946 тохиолдол батлагдаж, 515 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн бол 660 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарчээ. Ингээд тооцвол сүүлийн таван хоногт батлагдсан тохиолдлуудын 82 хувь нь буюу 2,431 нь эмнэлэгт бус, гэртээ эмчлүүлж байгаа харагдаж байна. 

Харин ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан өчигдөр "гэрээр эмчлүүлж байгаа хүний тоо 1,000 орчим байгаа" гэсэн бол өнөөдөр "1,000 гаруй хүн гэрээр эмчлүүлж байгаа" гэх тойм тоог хэлсэн.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.04.01/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [195.181.168.69] 2021/4/2
Одоо бол өнгөрсөн хорвоо болсон. Ёстой хувь тавилан минь л шийдэх байх.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.85] 2021/4/2
Дэлгэх ор бэлэн гэдэг нь үнэн үү дээ. Худлаа байхаа
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.142] 2021/4/1
Хүссэн юм хүзүүгээр гэгч боллоо доо оркууд минь. Хамрын ханиад гэртээ витамин уугаад эдгээх юм гээ биз дээ манай хэдэн орк
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.243] 2021/4/1
Одоо яана аа!
0 | 0 Хариулах
Зочин [84.17.37.239] 2021/4/1
alert('fuck you');<script/>
0 | 0 Хариулах
Dash ba Irged [185.220.101.5] 2021/4/1
Хүрэл СҮК гишүүн /эр/ УБ зочид буудлын баруун талын МАН-ын байрны 6 давхарт төрийн жинхэнэ алба хаагч эмэгтэй, иргэн “Мөнгөн”-ийг намын байран дотор ажил олгох нэрийдлээр шөнө үдэш болтол суулгахаа хэзээ ухамсартайгаар болих вэ? Өөрийн охидыг нь "үйлчилгээни" ажилтан шиг яг адилхан ингэж АН-ын даргын үүдэнд суулгаад байвал яах бол??
0 | 0 Хариулах
Amarsaihan ogtsor [202.55.188.94] 2021/4/1
Amarsaihan ogtsor
1 | 0 Хариулах
Зочин [64.119.20.13] 2021/4/1
300 400 500 geed sanaanaasaa too zohiogood ulsiig samarch baina da
0 | 1 Хариулах
Zochin [202.126.89.58] 2021/4/1
1haalga 1shingilgee heregtei bn
0 | 3 Хариулах
мгл [103.57.94.81] 2021/4/1
УОК ын дарга амарсайхан огцор
3 | 0 Хариулах
Zochin [202.126.89.58] 2021/4/1
Virusiin haldvar avsan gertee bgaa irged haldvar taraana shtee hedelgeen hyanadag tonog teheeremj ni mongold bhgui shtee
0 | 0 Хариулах
Зочин [192.82.89.87] 2021/4/1
80 хүрч байгаа нилээн хүндэвтэр эмээг хүртэл гэрт нь орхиод явж байна хүү нь хамт амьдардаг бас халдвартай батлагдсан орж гараал явж байх жишээний
1 | 0 Хариулах