Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн мөрдөх ёстой дэглэмийн талаар зөвлөгөө өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 1,000 орчим хүн гэрээр тусгаарлагдаж, эмчийн хяналтад байна.
Тэдгээр хүмүүст өдөр бүр хэрэгжүүлэх “Бидний есөн дадал” гэсэн гарын авлагыг УОК, Эрүүл мэндийн яам, НЭМҮТ хамтран гаргасан бөгөөд гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд тараах ажил эхэлсэн байна.
Мөн дээрх есөн дадлын талаар нийгмийн сүлжээнд албан ёсны сувгуудаар цацах юм.
Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэд дараах есөн дадлыг ягштал мөрдөх хэрэгтэй.
Үүнд,
Мөн гэрээр тусгаарлагдсан иргэд ямар хоол хүнс хэрэглэхэд зохимжтой болон ямар зүйлээр халдваргүйжүүлэх зэрэг олон зөвлөмж багтсан байгаа” гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!