Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жилийн ханш нээх өдөр

ikon.mn
2021 оны 4 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Ханш нээх өдөр ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэн хорхой шавьж хөдөлдөг учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай ажээ.

Харин монголчууд энэ өдөр буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрч эд баялгаар элбэг, эрүүл саруул байна хэмээн бэлэгшээдэг.

Мөн ханш нээх өдөр Монголчуудын хувьд өөд болсон хайртай дотны хүмүүсээ дурсан санах бурхан бологсоддоо эргэж, хүндэтгэл үзүүлэх өдөр болгон өнгөрүүлдэг.

Энэ жилийн ханш нээх өдөр нь хаврын дунд цагаагчин туулай сарын дөрвөн ногоон хар морь өдөр буюу 4-р сарын 4-ны НЯМ гаригт тохиож байна.

Жил бүрийн энэ өдөр “Улаанбаатар буян” ХХК, “Нью семетри” ХХК-иар үйлчилгээ авсан бурхан бологсодын хойдын буянд зориулж цогцолборууд дээрээ буяны ном хурдаг билээ.

Дэлхий нийтээр тархаад байгаа Ковид 19 цар тахал, хөл хорионоос шалтгаалан эргэлтийн үйлчилгээг өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан https://www.facebook.com/ulaanbaatarbuyan чатбот ашиглан захиалах бололцоог бүрдүүлжээ.

Эргэлтийн үйлчилгээний танилцуулга: https://bit.ly/3cOkw2d

Баруун, Зүүн чандарлан оршоох буяны төв цогцолбор, Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, Диваажингийн цэцэрлэгт хүрээлэнд ханш нээх өдрийн үйл ажиллагааг онлайнаар зохион байгуулж байна.

Байршил:

  • Баруун буяны төв цогцолбор/ Чандарлан оршоох/ /СХД 32-р хороо Баруун турууны ам/
  • Зүүн буяны төв цогцолбор/ Чандарлан оршоох/ /БЗД 20-р хороо, Гачуурт, Мянган лангийн дэнж/

Хөтөлбөр:

  • Оройн ерөөл хурах 10:00-13:00
  • Манал 13:30-16:00

Зул өргөх:

  • Зулын өргөөнд 21-108 зул өргөх
  • Цахимаар эргэлтийн үйлчилгээ захиалах, онлайнаар хурал даган баясах

Байршил:

  • Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн /СХД 21-р  хороо, 361 гарам/
  • Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн / Төв аймаг Сэргэлэн сум, 4-р зөрлөг/

Зул өргөх:

  • Зулын өргөөнд 21-108 зул өргөх
  • Цахимаар эргэлтийн үйлчилгээ захиалах, онлайнаар хурал даган баясах

Иймд та бүхэн хурал номыг даган баясаж бурхан бологсоддоо хүндэтгэл үзүүлэн буяныг дэлгэрүүлээрэй.    

Дэлгэрэнгүй мэдээллийг: Буяны лавлах 7016-2222 дугаараас лавлах боломжтой

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.